Монгол улс газрын тосны үйлдвэрт 1.5 сая тн газрын тос хэрэгтэй ч Петрочайна үйлдвэр 300 мянгыг л олборлож байна
Энэтхэг улсын Засгийн газраас санхүүжүүлж буй 1.7 тэрбум ам.долларын өртөгтэй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 2026 оны III сард дуусах төлөвтэй буйг төслийн менежментийн зөвлөх “Engineers India” компаниас мэдээллээ
Үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулж, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломжтой болно гэж тооцоологдсон.
Гэтэл үйлдвэр ажиллаж эхэллээ гэхэд дээрх үзүүлэлтүүдийг хангах хэмжээнд үйлдвэрлэл явуулахад шаардлагатай түүхий газрын тосыг бид олборлож чадах уу гэдэг нь эргэлзээтэй байгаа гэнэ.
Монгол улсын хэмжээнд газрын тосны хайгуулын 34 талбай ялгасан тухай АМГТХЭГ мэдээлсэн. Эдгээрээс гол олборлогч Дорнод аймгийн Тосон уул, Тамсагийн ордод “Петрочайна Дачин Тамсаг” олборлолт хийдэг.
Тус компанийн олборлолтын хэмжээ нь жил ирэх тусам буурч, үйлдвэр ашиглалтад орох үед дөнгөж 300 мянган тонныг олборлох төлөвтэй байгааг АМГТГ-ын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал мэдээлсэн.
Тэрбээр, цаашид улсын хэмжээнд газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж, шинэ орд нээх зайлшгүй шаардлагатайг онцолсон.
More Stories
Монгол улсад бүртгэлтэй 38 мянган Land Cruiser автомашин байдаг ажээ
2025.02.03-ны байдлаар манай улсад бүртгэлтэй Land Cruiser автомашины тоо 38000 хүрчээ • Land Cruiser 200 – 12,753 ш • Land...
Цахилгааны үнэ нэмсэнээс үүдэлтэй өргөн хэрэглээний бүх барааны үнэ өсчээ
2025 он гарангуут цахилгааны үнэ 89%-иар нэмэгдсэнээс үүдэлтэйгээр өргөн хэрэглээний бүх л бараа нэг нугарсан шахуу үнэтэй болжээ. 02 дугаар...
Хүүхдүүдэд хутга тулгаж дээрэмджээ
СХД, Саппорогийн автобусны буудал орчимд “Хүүхдүүдэд хутга тулгаж гар утсыг нь дээрэмдсэн байна” гэх дуудлага мэдээлэл өнгөрсөн 01-р сарын 29-ний...
Н.Сэлэнгэ мөсөнд авиралтын дэлхийн цомын хошой аварга болжээ
Францад болсон Мөсөнд авиралтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй Хурдны төрөлд Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь Уулын спортын "Сутайн...
Монгол хэл, бичгийн ЭШ-ийн тов гарчээ
Элсэлтийн шалгалтын Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 17-ноос 19-ний өдрүүдэд зохион байгуулна.
Менингококкт халдвараар өвдсөн хүнээс агаар дуслын замаар халдана. Шинж тэмдэгүүд:
Менингококкт халдвар илрээд байгаатай холбоотой зөвлөмж хүргэж байна. Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон...
Average Rating