Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

Монгол Улсын төсөвт 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23,140,589.3 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26,485,278.0 сая төгрөг, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 3,932,432.9 сая төгрөгөөр санхүүжүүлэх, Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээ 2025 оны төсвийн жилд 3,500,000.0 сая төгрөг байхаар баталлаа.

2028 он гэхэд Монгол Улсын хатуу хучилттай авто зам 4,440 км-ээр нэмэгдэх бол эрчим хүчний салбарт 1,650.9 МВТ цахилгаан, дулааны эх үүсвэр шинээр бий болж, 1,519 км цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эдгээр хөгжлийн бүтээн байгуулалтуудаас гадна нийгмийн салбарын төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 93 сургууль, 67 цэцэрлэг, 37 эмнэлэг, 22 дотуур байр, болон соёл, спорт чиглэлийн 60, нийгмийн хамгааллын 17 төслийг ашиглалтад оруулна. Мөн бүсийн татварын ялгаатай бодлогыг хэрэгжүүлэхээр тусгав.

Энэ хүрээнд 20 гаруй нэр төрлийн татварыг бүсийн онцлогоос хамааран ялгаатай тогтоох боломж бүрдэж, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, бүс бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх боломжийг бүрдүүлээд байна.

Нийслэл хотод ирэх дөрвөн жилд нийтдээ 30 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөлөө. Нэн тэргүүнд, түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол зэрэг нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2025 оны төсвийн төсөлд нийслэлд анх удаа 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгалаа.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд туссан дээрх бодлогыг хэрэгжүүлснээр ирэх онд 83 сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолж, гадаад худалдааны нийт эргэлтийг 32.8 тэрбум ам.долларт, эдийн засгийн өсөлтийг 8.0 хувьд хүргэж, нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг 36.8 их наяд төгрөгт хүрэхээр тооцсон байна. Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

 

6 thoughts on “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

  1. Сайдинг — лучшее решение для защиты и красоты вашего дома Но важно правильно смонтировать обрешетку и зазоры Наша бригада делает это по технологии производителя Не боимся сложных архитектурных форм Работаем с винилом металлом и фиброцементом Быстро чисто без мусора Сделаем фасад который не требует покраски 50 лет Узнайте стоимость монтажа по фото дома монтаж сайдинга Лида. Монтаж сайдинга выбирают те, кто сравнил предложения в Лиде и понял, что наша цена адекватна качеству, а не завышена за бренд, плюс мы даём реальную гарантию на работы и материалы, что подтверждаем договором, а не пустыми обещаниями на словах

  2. Защитите свой дом от влаги ветра и перепадов температур с помощью качественного сайдинга Монтаж в Минске выполняем по европейским стандартам Используем утеплитель и пароизоляцию для создания комфортного микроклимата внутри помещений Все работы сопровождаем фотоотчетом и гарантийным талоном обшивка дома сайдингом в Минске. Сертифицированные бригады гарантируют монтаж сайдинга Минск по технологии, исключая ошибки с креплениями и тепловыми зазорами

  3. Обработка деревянных конструкций антисептиком в Сморгони обязательна перед монтажом. Мы защищаем стропила от гниения и насекомых, увеличивая срок службы всей кровельной системы. кровельные работы в сморгони

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *