АНУ-ын Цагаачлалын албанаас визний хугацаа хэтэрсэн, бичиг баримтгүй иргэдийг буцаах компанит ажил эрчимжиж байна
АНУ-ын Цагаачлалын албанаас (ICE) тус улсад бичиг, баримтгүй, визний хугацаа хэтэрсэн гадаадын иргэдийг баривчлах, албадан буцаах ажлыг эрчимжүүлжээ.
Иймд дараах зөвлөмж мэдээллийг хүргэж байна.
Хэрэв та ICE-т саатуулагдсан бол холбогдох журмын дагуу:
Өөрийн харьяа Монгол Улсын Консулын газартайгаа холбогдох эрхтэй. Энэ эрхээ эдэлж, ар гэртээ мэдээлэл хүргүүлж, нөхцөл байдлаа уламжлах боломжтой.
Өмгөөлөгчтэй холбоо барьж, өмгөөлөгч хөлслөх эрхтэй (ICE өмгөөлөгч үнэгүй олгодоггүй)
Сан Франциско хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газрын шуурхай утас (Emergencey onle): +(415) 8559524
Эх сурвалж: Сан Франциско хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газар


