
АНЭУ ирэх хичээлийн жилд сургалтын хөтөлбөртөө хиймэл оюуны хичээлийг зааж эхлэнэ
Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газар ирэх хичээлийн жилээс эхлэн улсын сургуулиудын сургалтын хөтөлбөрт хиймэл оюуны хичээлийг нэмэх шийдвэр гаргажээ. Шинэ хичээлд цэцэрлэгийн хүүхдүүдээс 12 дугаар анги хүртэлх бүх сурагчид хамрагдах бөгөөд хиймэл оюуны суурь ойлголт, ёс зүй, амьдрал дээрх хэрэглээ зэрэг сэдвүүдтэй байхыг тус улсын төрийн өмчит WAM агентлаг мэдээлжээ.
Хиймэл оюуны хөгжүүлэлтээр бүс нутагтаа манлайлах зорилго тавьсан АНЭУ нь сургуулийн боловсролд хиймэл оюуныг нэвтрүүлж буй ээлжит орон болж байна. Өнгөрсөн сард БНХАУ бага, дунд сургуулийн хөтөлбөрт хиймэл оюуныг нэмэх шийдвэрээ мөн зарлаж байлаа.
АНЭУ хиймэл оюуны моделиудыг сургах дата төвүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний сацуу хиймэл оюуны хөрөнгө оруулалтын тусгай сан хүртэл байгуулаад байгаа. OpenAI компанийн Гүйцэтгэх захирал Сэм Олтмэн өнгөрсөн онд Эмиратад зочлохдоо тус улсыг хиймэл оюуны технологиудыг анхлан турших “зохицуулалтын сэндбокс” болох боломжтой хэмээн онцолж байв.
Greetings! This is my 1st comment here so I just wanted to give
a quick shout out and tell you I genuinely enjoy reading through your posts.
Can you suggest any other blogs/websites/forums that cover the same topics?
Thanks a lot!
my blog post … nordvpn coupons inspiresensation