Лхагва гарагт Д.Трамп, БНХАУ-тай худалдааны хэлэлцээрт тохиролцсон гэдгээ зарлав

Read Time:48 Second

🔴 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны хэлэлцээрт БНХАУ-тай тохиролцоонд хүрснээ зарлалаа.

Энэ долоо хоногт Лондонд болсон уулзалтаар хоёр улс харилцан нэгэндээ тогтоосон гаалийн татвараа одоогийн бага түвшинд нь хадгалахаар тохиролцсоныг тэрбээр лхагва гарагт мэдээлсэн байна.

Хэлэлцээний хүрээнд БНХАУ АНУ-д газрын ховор элемент болон соронз нийлүүлэх бол АНУ коллеж, их сургуулиуддаа хятад оюутнууд суралцахыг зөвшөөрөхөөр болсныг дурджээ.

“Хятадтай хийх хэлцэл маань бүтсэн. Ерөнхийлөгч Ши Жиньпин болон миний бие эцсийн зөвшөөрөлд гарын үсэг зурна. Манай талын тогтоох нийт тариф 55 хувь, Хятадынх 10 хувь болно. Харилцаа онц сайн!” хэмээн Дональд Трамп өөрийн сошиал хуудсандаа нийтэлсэн байна.

Хэдий тийм боловч сүүлд явагдсан яриа хэлэлцээгээр Бээжин, Вашингтоны талууд худалдааны асуудлаар эцсийн түвшний харилцан ойлголцолд үнэхээр ойртсон эсэх, хэлэлцээрт ямар нөхцөлүүд багтсан, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх эсэх талаар нарийн мэдээллүүд тодорхой бус хэвээр байна.

“Хэлэлцээнд давуу байдал олж авсан мэт харагдуулахын тулд Трамп тарифын одоо байгаа статусыг шинэ тохиролцоонд хүрсэн мэтээр буруу ойлгуулж байна” хэмээн Evercore ISI-ийн макро эдийн засгийн шинжээч Нео Ванг онцолжээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *