
БЗС-ийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа: УИХ-ын гишүүний хүүхэд тэтгэлэгээс хасагдсан тухай тайлбар:
Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа : УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хүүхэд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээс хасагдсан гэх асуудалд тайлбар өгье. НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 201.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байж болохгүй” гэж заасны дагуу УИХ-ын гишүүний хүүхэд төрөөс санхүүжүүлэх тэтгэлэгт хамрагдах боломжгүй юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын охин тэтгэлэгт шалгарсны дараа хууль зөрчих асуудал үүссэнийг намрын улирлын гэрээ дүгнэх ажлаар мэдэгдсэн тул энэ талаар өөрт нь болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж байсан. Мөн яг үүнтэй адил тохиолдол өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын хүүхдэд тохиолдож гишүүн өөрийн хүсэлтээр татгалзаж байсан удаатай.
More Stories
Бамбай хоншоорт могойд хатгуулбал аюултай юу??
🔴Амьтан судлаачийн зөвлөгөө: Монголд эгэл болон уссурын бамбай хоншоорт гэж хоёр зүйлийн бамбай хоншоорт могой бий. Эгэл бамбай хоншоорт нь...
Замын хөдөлгөөнй зөрчлийг хиймэл оюунаар илрүүлэх туршилт явагдаж байна
Замын хөдөлгөөний зөрчлийг AI-аар илрүүлэх туршилт үргэлжилж байна‼ НИТХ-ын дарга А.Баяр: Замын хөдөлгөөнд оролцоогүй байхад, цагдаагийн дохиогоор ороход торгууль бичигдсэн...
Израил, Иранд оршин сууж буй Монголчууддаа ГХЯ-аас санамж хүргүүлжээ
Израил, Иран Улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Израил Улсад оршин сууж байгаад эх орондоо буцах хүсэлт гаргасан 13...
Холбогдогч Т.Г нь аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын санал өгөхдөө гар утсаараа зургыг нь авч зөрчилд холбогджээ
Сонгуулийн байранд санал өгч, тэмдэглэсэн саналаа гар утсаараа зургийг нь аваад 10,000,000 төгрөгөөр торгуулжээ. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах...
“ТЭРГҮҮН БӨХ”-өөр улсын заан Б.Бат-Өлзий тодорчээ
2024-2025 оны улирлын барилдаануудад амжилттай барилдаж чансааны 11350 оноогоор шилдэг 8 бөхийн "ТЭРГҮҮН БӨХ"-өөр тодорсон Улсын заан Б.Бат-Өлзий өнөөдөр хүрэлцэн...
Аваарт орсон машины зорчигчийг дайрч, амь насыг нь хохироожээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 1...
Average Rating