ОХУ-ын Камчаткад газар хөдөлсний дараа хоёр галт уул дэлбэрлээ

Read Time:50 Second

ОХУ-ын Камчаткагийн хойгт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа тус бүс нутагт хоёр ч галт уул идэвхэжиж, үнс, лав, хий оргилсон тухай албаны эх сурвалжууд мэдээллээ.

Klyuchevskoy галт уул

7-р сарын 30-ны өдөр болсон 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа дэлбэрсэн. Энэ нь дэлхийн хамгийн идэвхтэй галт уулуудын нэг бөгөөд энэ удаагийн дэлбэрэлтээр улаан халуун лав урсч, тэнгэрт галын гэрэл үзэгдсэн байна. Мөн агаар мандалд хэдэн км өндөр үнс хаягдсан талаар орон нутгийн мэргэжилтнүүд мэдээлжээ.

Krasheninnikov галт уул

8-р сарын 3-ны өдөр буюу газар хөдлөлтөөс хэд хоногийн дараа 600 жилийн дараа анх удаа дахин идэвхжиж, гэнэтийн дэлбэрэлт хийсэн байна. Энэхүү галт уул нь 1550 оноос хойш идэвхгүй байсан ч сүүлийн хэд хоногт 3.7–6 км өндөрт үнсний багана үүсгэсэн талаар олон улсын хэвлэлүүд онцолжээ.

Газар хөдлөлт, галт уулын идэвхжилтэй холбоотойгоор Чили улс хамгийн өндөр түвшний цунамигийн сэрэмжлүүлэг гаргаж, эргийн дагуу амьдарч буй иргэдийг нүүлгэн шилжүүлсэн. Мөн АНУ-ын Аляска, Хавай орчимд Япон, Канад зэрэг орнууд далайн түвшинд өндөр хяналт тавьж байна.

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *