
АНУ, Венесуэлийн ерөнхийлөгч Мадурог баривчлах мэдээлэлд 50 сая ам.долларын шагнал зарлав
🇺🇸 АНУ Мадурог баривчлах мэдээлэлд 50 сая ам.долларын шагнал зарлажээ
АНУ-ын Хууль зүйн яам болон Төрийн департамент Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчлахад хүргэх мэдээлэлд олгох шагналыг 25 саяас 50 сая ам.доллар болгон нэмэгдүүлснээ Пүрэв гарагт зарлалаа.
АНУ Мадурог хар тамхины картел, гудамжны бүлэглэлүүдийг дэмжсэн, авлига, дарамт шахалт бүхий дарангуйлалын дэглэм тогтоосон гэж буруутгаж байна.
Ерөнхий прокурор Бонди мэдэгдэлдээ Мадуро нь Tren de Aragua, Синалоа, Нарны картел зэрэг гадаадын террорист байгууллагуудыг ашиглан АНУ-д хүчирхийлэл, мансуурлын урсгал оруулдаг, дэлхийн хамгийн том хар тамхи наймаачдын нэг бөгөөд үндэсний аюулгүй байдалд заналхийлж буйг онцоллоо.
“Нарны картел” нь өндөр албан тушаалтнуудаас бүрдсэн Венесуэлийн хар тамхины наймааны бүлэглэл бөгөөд 2020 онд Мадурод нарко-терроризм, кокаин импортлох, автомат буу болон тэсрэх хэрэгсэл хадгалах зэрэг хүнд гэмт хэрэгт ял тулгасан. DEA-ийн мэдээлснээр Мадуро болон түүний холбоотнуудтай холбоотой 30 тонн кокаин хураан авчээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Мадурог 2024 оны Венэсуэлийн сонгуулийг луйвардаж дахин сонгогдсон, хууль ёсны удирдагч биш гэж үздэг бөгөөд байнга шүүмжилж ирсэн байна.
Эх сурвалж: Fox News
dosage of hgh
References:
does testosterone increase hgh (md.darmstadt.ccc.de)