АНУ, ОХУ-ын удирдагчдын Аляскад хийсэн уулзалт 3 цаг гаруй үргэлжилжээ

Read Time:47 Second

🔴АНУ, Орос-Украины дайнд гал зогсоох хэлэлцээр хийхийг зорьж буй энэ үед Ерөнхийлөгч Дональд Трамп ба Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар баасан гарагт Аляскийн Анкоридж хотод өндөр түвшний уулзалт хийлээ.

В.Путин хоёр дахь уулзалтыг Москвад хийх талаар санал болгоход Трамп энэ саналыг гэнэтийн байлаа, бодож үзье  гээд ирээдүйн хоёр дахь уулзалтад Зеленский болон Европын зарим удирдагчдыг оролцуулж магадгүй гэж мэдэгдэв.

Гурван цаг орчим үргэлжилсэн уулзалтын дараа хоёр удирдагч ахиц дэвшил гарсныг дурдсан ч тохиролцсон зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ажээ. Гал зогсоох асуудлыг зарлаагүй хэвээр байна.

Путин “тохиролцоонд” хүрсэн гэж хэлсэн ч ямар асуудлаар тохирсон талаар мэдээлээгүй.

Трамп “олон асуудлаар том ахиц гарсан” гэж хэлсэн ч дэлгэрэнгүй тайлбарлаагүй бөгөөд шийдвэрлэх ёстой асуудлуудын талаар ч тодруулсангүй.

Трамп НАТО болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд утас цохиж, уулзалтын талаар хэлэлцэнэ гэж мэдэгдэв.
“Эцсийн шийдвэр нь тэдний мэдэлд” гэж тэр онцолжээ.

Путин, Трамп хоёр өрөөнд цугласан хэдэн зуун сэтгүүлчдээс асуулт аваагүй бөгөөд гар барин мэндэлсний дараа тайзнаас хурдан бууж явжээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
100 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “АНУ, ОХУ-ын удирдагчдын Аляскад хийсэн уулзалт 3 цаг гаруй үргэлжилжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *