АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мёнийг хүлээн авч уулзжээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Даваа гаригт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мёныг Цагаан ордонд хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Трамп он гарахаас өмнө Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Ли Жэ Мён энэ талаар хэлэхдээ “Энэ дэлхий дээрх цорын ганц хуваагдсан үндэстэн болох Солонгосын хойгт энх тайвныг авчирна гэдэгт тань итгэж байна. АНУ-ыг ерөнхийлөгч Ким Жон Унтай уулзаж, Хойд Солонгост Трампын байгууламжийг буй болгоно. Би тэнд гольф тоглоно. Та дэлхийн түүхэнд бичигдсэн энхийг сахиулагч болно” гэжээ.
Ли Жэ Мён гольфын талаар яриа өрнүүлж, танхимын дотоод засаг чимэглэлийг магтан, Трампын энхийг сахиулах үйлсийг сайшаажээ. Мөн Трампын 1987 онд бичсэн “Trump: The Art of the Deal” дурсамж номыг уншсан гэдгээ хэлжээ.
Трампыг тангараг өргөснөөсөө хойш Хойд Солонгостой 2017-2021 оны үеийн дипломат харилцаагаа сэргээх талаар ярьсан боловч удирдагч Ким Жон Ун үүнийг тухайлан авч хэлэлцээгүй аж.
Ерөнхийлөгч Ли, Трамптай уулзсаны дараахан энэхүү айлчлалтай давхцуулан Өмнөд Солонгосын “Korean Air” компани 103 ширхэг “Боинг” онгоц захиалсан нь агаарын тээврийн түүхэн дэх хамгийн том захиалга болов. Энэ нь 36 тэрбум ам.доллар буюу 24 тэрбум фунт стерлингээр үнэлэгдэнэ. Хэлэлцээрт 787, 777, 737 зорчигч тээврийн онгоцууд багтжээ. “Боинг” компаниас мэдээлснээр энэхүү хэлэлцээр нь АНУ даяар 135 мянган шинэ ажлын байр бий болгоно.
Мөн Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor Group” АНУ дахь хөрөнгө оруулалтаа 21 тэрбум ам.доллараас 26 тэрбум болгон өсгөснөө зарлажээ.
