ЦЕГ: Цахим орчинд байрлуулсан “Санхүү авна” гэсэн зарын дагуу очиж бусдад зодуулж дээрэмдүүлсэн хэрэг бүртгэгджээ.
Энэ оны 9 сарын 4-ны өдөр иргэн Э нь цахим орчинд байрлуулсан “Санхүү авна” гэсэн зарын дагуу үл таних хүнтэй холбогдож Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцанд очиж зодуулж дээрэмдүүлсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтын ажиллагаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх … дугаар тоотод иргэн очиход үл таних эрэгтэй эмэгтэй нийт 4 хүн дүрс бичлэг хийнэ гэж дарамталж, биед нь халдаж, автомашин, гар утас, үнэ бүхий үнэт эдлэлийг нь дээрэмдсэн нөхцөл байдал тогтоогдоод байна.
Ийм зар мэдээлэл тавьж гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд тухайн хүний эмзэг мэдээллийг олж түүгээрээ айлган сүрдүүлж байгаа тул ийм төрлийн зар мэдээлэлд итгэн очихгүй байхыг сэрэмжлүүлж байна.
More Stories
Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоожээ
Нам, эвсэлд олгох төрийн санхүүжилт нь дөрвөн жилд нэг удаа олгох болон жил бүр олгох хоёр төрөлтэй бөгөөд дөрвөн жилд...
Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд:
Өнөөдөр буюу есдүгээр сарын 9-ний мягмар гарагт цахилгааны хязгаарлаж, засвар үйлчилгээ хийх хуваарь: Цахилгааны хязгаарлалт 10-17 цагийн хооронд үргэлжилнэ.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд нэг иргэн тарваган тахлаар нас баржээ
Хөвсгөл аймгийн Цагаан – Уул сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт таваганы мах идсэн 24 настай иргэн “И” тарваган тахал тусаж...
ЦЕГ: Телеграм орчинд иргэдийг залилдаг долоон этгээдийг баривчлажээ
Телеграмаар үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэгт элсэж, уг бүлгийн аргачлал заавраар гэмт хэрэг үйлдэж буй Монгол Улсын иргэн О...
Доорх төрийн үйлчилгээгээр олгодог тодорхойлолтыг нотариатаар батлуулах хэрэггүй болжээ
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аас англи хэлээр гардаг дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод 2025 оны 9 дүгээр сарын 4-нөөс эхлэн...
18 хүртэлх насны хүүхдэд төрөөс олгох халамжууд:
Хүүхдийн мөнгөн тэтгэмж: Монгол улсын 0-18 насны хүүхдэд сар бүр 100.000 төгрөг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэвэр: 16 хүртэлх насны байнгын...
Average Rating