АНУ дахь Hyundai-LG-ийн батерейны үйлдвэрээс баригдсан 300 гаруй Солонгос ажилчдаа Солонгос улс Korean Air-ийн онгоцоор авна
АНУ-д баривчлагдсан Өмнөд Солонгосын ажилчдыг эх оронд нь буцаахаар Өмнөд Солонгосоос тусгай нислэг илгээв
Өмнөд Солонгосын Korean Air Лхагва гарагт Сөүлээс АНУ руу тусгай онгоц илгээж, Жоржиа мужид баривчлагдсан Өмнөд Солонгосын 350 гаруй ажилчдыг авчрах гэж байна.
АНУ-ын Жоржиа мужийн Эллабелл хотод баригдаж буй Hyundai–LG-ийн 4.3 тэрбум ам.долларын батарейны үйлдвэрт өнгөрсөн 9-р сарын 4-нд хийгдсэн цагаачлалын шалгалтын үеэр баривчлагдсан хүмүүсийн ихэнх нь Өмнөд Солонгосын иргэд байсан гэж АНУ-ын цагаачлалын албаныхан мэдэгджээ.
Энэ ажиллагаа нь Дональд Трампын цагаачлалын эсрэг бодлогын хүрээнд явуулсан хамгийн том баривчилгаа болсон байна.
Korean Air-ийн 350 хүний суудалтай Boeing 747-8I онгоц Сөүлээс өглөө 10:20 цагт хөөрсөн ч
буцах нислэгийн цагийг тодорхойлоогүй байна. Yonhap агентлагийн мэдээлснээр, онгоц Пүрэв гарагийн өглөө (АНУ-ын цагаар Лхагва орой) ажилчдыг авч нисэхээр төлөвлөжээ.
Гадаад хэргийн сайд Чо Хён Вашингтонд хэлэлцээ хийж, ажилчдад таван жилийн дахин нэвтрэх хориг зэрэг шийтгэл оноохгүй байхаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэж мэдэгджээ.
Тэрээр нөхцөл байдлыг “ноцтой” гэж нэрлээд, ажилчдыг эрүүл саруул эх оронд нь буцаахын төлөө ажиллаж буйгаа онцолсон байна.
Өмнөд Солонгос нь АНУ-ын томоохон эдийн засгийн түнш бөгөөд автомашин, электроникийн үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан улс юм.
Yonhab news
#SouthKorea #USA #Immigration #Hyundai #LG #Georgia #Workers
Turkish dessert tour Istanbul tours give a complete overview of the city. https://web-schreibfeder.de/?p=4773