“Самсунг” корпорацийн ТУЗ-ын даргын хүү Америк иргэншлээсээ татгалзан Солонгосын армид 39 сарын хугацаатай алба хаана
🔴 Өмнөд Солонгосын үндэсний хамгийн том компани Самсунг Электрониксийн ТУЗ-ийн дарга Ли Жэ Ёны ууган хүү И Жи Хо Америкийн иргэншлээсээ татгалзан, Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн офицероор цэргийн алба хаахаар болжээ.
🪖 Тэрээр энэ сарын 15-наас Кённам мужийн Жинхэ хотын Тэнгисийн цэргийн академид 11 долоо хоногийн сургалтанд хамрагдаж, 12-р сарын 1-нд дэслэгч цолтойгоор томилогдох юм.
Нийт цэргийн алба хаах хугацаа нь сургалт болон 36 сарын заавал албыг хамтаад 39 сар байна.
И Жи Хо 2000 онд АНУ-д төрсөн тул давхар иргэншилтэй байсан ч, офицероор алба хаахын тулд Америкийн иргэншлээсээ татгалзжээ.
Энэ шийдвэрийг олон нийт “ноблессе оближе” буюу нийгмийн дээд давхаргынхны ёс суртахууны үүргийг биелүүлсэн явдал гэж үнэлж байна.
