Боловсролын яамнаас дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг шинэчилжээ

Read Time:37 Second

Боловсролын хууль тогтоомжид нийцүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг шинэчиллээ.

2025-2026 оны хичээлийн жилд Монгол Улс 44 их сургууль, 24 коллежтойгоор дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа явуулж эхэллээ.

Энэ хичээлийн жилд урьдчилсан тооцоогоор дээд боловсролын сургалтын байгууллагад нийт 156,790 оюутан суралцахаар байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан Бүс нутгийн хүний нөөц, судалгаа эрдэм шинжилгээг дэмжих хүрээнд Хангайн бүсэд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолбор”-ын үйл ажиллагааг 2025-2026 оны хичээлийн жилд эхлүүллээ.

Тус бүс нутагт сувилагч болон эрүүл мэндийн ажилтан бэлтгэх боломж нэмэгдэж, сувилахуйн үйлчилгээний чанар, хүртээмж сайжрахын зэрэгцээ баруун болон хангайн бүсийн Бүсийн эмнэлгүүдийн ачаалал буурч, монгол уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, нүүр ам судлалын чиглэлийн үйлчилгээ өргөжих боломжтой болох юм.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “Боловсролын яамнаас дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг шинэчилжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *