IPhone17-тай Хятадын Xiaomi утас өрсөлдөнө
БНХАУ-ын Xiaomi компани 630 ам.долларын үнэтэй шинэ ухаалаг утсаа ipone17 утас гарсны дараа хэдхэн хоногын дараа танилцуулав.
Apple компанитай өрсөлдөж буйгаа Xiaomi тодотгон харууллаа.
Xiaomi 17 нэртэй ухаалаг утас нь iPhone-той ижилхэн “Pro” болон “Pro Max” гэсэн хувилбаруудтай бөгөөд энгийн хувилбарын үнэ нь 4499 юань (631 ам.доллар), топ хувилбар нь 5999 юанийн үнээр зарагдахыг компанийн Гүйцэтгэх захирал, тэрбумтан Лэй Жунь онцолсон байна.
Хоёр цаг үргэлжилсэн цахим танилцуулгын арга хэмжээний үеэр тэрбээр Xiaomi 17-ийн цэнэгээ барих хугацаа, дэлгэцний нягтрал, камерын хүчин чадал зэргийг iPhone-ийн үзүүлэлтүүдтэй харьцуулан харуулж, өрсөлдөгч рүүгээ шууд дайралт хийжээ.
Бээжинд төвтэй Xiaomi компани өндөр үнэтэй ухаалаг утасны зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхээр эрчимтэй ажиллаж буй. Гэсэн ч өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 600 ам.доллароос дээш үнэтэй ухаалаг утасны нийт борлуулалтын 62 хувийг Apple компани бүрдүүлдэг бол Xiaomi-ийн эзлэх хувь нэг оронтой тоогоор хэмжигдэж байна.
