Нутгийн иргэдийн сүү цагаа толгойд нь нялдаг хүн чулууг, Хүннүгийн үеийн Буддагийн хөшөө болохыг тодруулжээ
Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт орших Ингэт толгойд орших хүн чулуун хөшөөг ХШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид нарийвчлан судалж Жужан улсын (330 – 555 он) үед бүтээгдсэн Буддагийн хөшөө болохыг тогтоожээ.
Хүн чулуун хөшөөний гадаад дүрслэлийг харвал хэд хэдэн шинжээрээ Буддагийн дүртэй төстэй.
2.2 метр өндөр, биеийн ерөнхий хэлбэр өвөрмөц, толгойн оройд үсийг овоолсон байдлаар урлаж, баруун гарыг дээш өргөж, алгыг урагш харуулсан байдлаар бүтээсэн ажээ.
Харамсалтай нь олон жилийн турш нутгийн иргэд хөшөө рүү сүү цагаан идээ цацаж, өөх тос нялснаас болж өгөршил явагдаж эхэлжээ.
Судлаачид ингэт толгойн оройгоос хөшөөнөөс гадна хоёр жижиг сүмийн туурь илрүүлсэн бөгөөд эдгээрээс авсан дээжийг лабораторид шинжилж үзэхэд 95.4% магадлалаар 416–538 он, өөрөөр хэлбэл Жужан улсын үед хамаарах нь тогтоогдсон байна.
Мөн малтлагаар илэрсэн барилгын дээврийн вааруудыг харьцуулан судлахад Сяньбийн угсааны нүүдэлчдийн байгуулсан Умард Вэй улсын дурсгалуудтай ижил хэв загвартай байжээ. Умард Вэй улс нь Жужан улстай нэгэн цаг үед оршиж байсан тул ингэт толгойн сүм болон хүн чулуу нь одоогийн байдлаар Монгол нутгаас олдсон хамгийн эртний буддын шашны дурсгал болж байгаа юм.
Буддын шашин Монгол нутагт Хүннү гүрний үеэс эхлэн гурван удаа дэлгэрсэн гэж үздэг. Түүхэн сурвалжид тэмдэглэснээр Жужан улсын хаан Энэтхэгийн Дармаприяа гэдэг ламыг улсын багшаар томилж, 3000 өрх тусгаарлаж өгсөн гэсэн мэдээ бий. Эндээс үзвэл Жужан улсад буддын шашин ямар хэмжээнд дэлгэрсэн байсан нь тодорхой байна.
Жужан улс бол хойд зах нь Байгаль нуурын урд хэсэг, зүүн тийшээ Өвөр Монголын Хөлөнбуйр, баруун зах нь Эрчис мөрөн хүрсэн өргөн уудам газар нутагтай Ази тивийн хамгийн хүчирхэг улсуудын нэг байсан билээ.” Судлаач Лхамхүүгийн Мөнхбат

Hi, i think that i saw you visited my web site so i got here
to go back the choose?.I’m attempting to to find issues to enhance my web site!I suppose its good enough to make use
of some of your concepts!!
I loved as much as youll receive carried out right here The sketch is tasteful your authored material stylish nonetheless you command get bought an nervousness over that you wish be delivering the following unwell unquestionably come more formerly again since exactly the same nearly a lot often inside case you shield this hike
Attractive element of content. I just stumbled
upon your site and in accession capital to claim that I get in fact loved account your weblog posts.
Anyway I’ll be subscribing on your feeds or even I fulfillment
you access consistently rapidly.