Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -6 хэм хүйтэн байна

9, 10-ны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

2025 оны 11-р сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр -9…-14 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…+6 градус, бусад нутгаар -4…+1 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -4…-6 градус хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -9…-11 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -7…-9 градус хүйтэн байна.

 

05 цагт Улаанбаатар: -15 градус хүйтэн, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

82 thoughts on “Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -6 хэм хүйтэн байна

  1. References:

    Seminole casino hollywood http://16.pexeburay.com/index/d1?diff=0&utm_clickid=34gcso08k8w4w40c&aurl=http://panchodeaonori.sakura.ne.jp/feed/aonori/feed2js.php?src=https%3A%2F%2Fde.trustpilot.com%2Freview%2Fowowear.de

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *