Өчигдөр орой Өмнөд Солонгосд Жэжүгээс Мокпо арал руу явж байсан 267 хүнтэй хөлөг онгоц далайд осолджээ

Read Time:47 Second

Өчигдөр буюу 11-р сарын 19-ний орой, Өмнөд Солонгосын Шинан орчмын далайд 260 гаруй хүнтэй зорчигчийн хөлөг онгоц осолджээ.

8:17 цагт ослын дуудлага ирсэн бөгөөд далайн цагдаа 8:38 цагт газар дээр нь очсон байна.

Осолдсон хөлөг нь “Квин Зенувиа 2” нэртэй 26,546 тонн зорчигчийн онгоц бөгөөд 246 зорчигч, 21 багийн гишүүн нийт 267 хүн явж байжээ. Хөлөг Жэжүээс Мокпо руу явж байжээ.

Онгоц хүн амьдардаггүй Жокдо арал дээр осолджээ.
Ус нэвтрээгүй, гал гараагүй ч онгоц зүүн тийш 15° хазайсан гэж мэдээлэв.
Одоогоор 5 хүн хөнгөн гэмтэж, ноцтой хүний хохирол бүртгэгдээгүй.

Далайн цагдаа зорчигчдыг авран, 2 эргийн харуулын хөлөг, 1 аврах завиар Мокпо руу тээвэрлэжээ.

Солонгосын Ерөнхий сайд Ким Мин-сок бүх боломжтой техник, хөлгийг зорчигчдыг яаралтай аврахыг үүрэг өгчээ.

Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчлал хийж байсан ерөнхийлөгч И Жэ Мён ослын мэдээллийг авмагцаа:
“Хүний амь нас хохирохоос сэргийлж, аврах ажиллагааг шуурхай явуулж, мэдээллийг бодит цагт олон нийтэд ил тод хүргэ” гэж мэдэгджээ.

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “Өчигдөр орой Өмнөд Солонгосд Жэжүгээс Мокпо арал руу явж байсан 267 хүнтэй хөлөг онгоц далайд осолджээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *