Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
04, 05-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2025 оны 12-р сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор нуурын нөлөөгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Дархадын хотгор, Завхан голын эхээр -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -14…-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. -10…-12 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. -12…-14 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. -11…-13 радус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатар: -22 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
More Stories
Улаанбаатарт цэлмэг, өдөртөө-20 хэм хүйтэн байна
Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи...
Ням гарагт Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -16-18 градус хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 30-ний өдөр говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар...
Ирэх сарын цаг агаарын төлөв байдал
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төв...
Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -6 хэм хүйтэн байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас...
Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -9 хэм хүйтэн байна
Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -9 хэм хүйтэн байна Нутгийн зүүн өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын...
Улаанбаатарт -5 хэм хүйтэн, цэлмэг, салхитай
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад цаг агаар тогтуун, хүйтний эрч өдөртөө суларна. 2025 оны 11-р сарын 18-ны 08...

Average Rating