ЯАГААД МОНГОЛ УЛС АНУ-ЫН НОГООН КАРТНЫ ТҮР ХОРИГТ БАГТСАН БЭ?

🔴 ЯАГААД МОНГОЛ УЛС АНУ-ЫН НОГООН КАРТНЫ ТҮР ХОРИГТ БАГТСАН БЭ

АНУ 75 улсын иргэдэд олгох цагаачлалын виз буюу Ногоон картны  боловсруулалтыг түр зогсоох шийдвэр гаргалаа. Энэ жагсаалтад Монгол Улс багтсан иухай өчигдөр мэдээлэгдсэн.

Уг хоригийг албан ёсоор тайлбарлаж буй шалтгаанууд нь “Public charge” буюу нийгмийн халамжийн эрсдэл гэжээ. Үүнд:
📍АНУ-д байнгын оршин суух хүсэлт гаргагчид ирээдүйд тус улсын халамжид найдах магадлалтай эсэхийг чангатган шалгаж эхэлжээ. Үүнд орлого, тогтвортой ажил, санхүүгийн баталгаа сул гэж үзсэн улсууд энэ шалгалтад шүүгдсэн байна.

📍Зарим улсаас очсон иргэд визийн нөхцөл зөрчих, хугацаа хэтрүүлэх, эсвэл байнгын суурьших явцад эрсдэлтэй гэж дүгнэгдсэн тохиолдлууд бодлогод нөлөөлсөн.

📍Бүс нутгийн үнэлгээг харгалзжээ
АНУ улс орнуудыг ганцаарчлан бус, бүс нутгаар нь дүгнэсэн. Ингэхдээ хөгжиж буй орнууд олноороо хамрагдсан бөгөөд Монгол ч энэ хүрээнд орсон.
Энэ нь хүмүүсийн ярьж буй шиг Монголыг онилсон шийдвэр биш, нийт аяллын хориг бус, зөвхөн байнгын оршин суух визийг түр зогсоосон шийдвэр юм.
Дээрхээс бусад ангилалын виз буюу жуулчин, оюутан, түр ажлын виз хэвийн үргэлжилэх ажээ.

Энэ хориг нь түр хугацаанд, АНУ бодлогоо дахин хянаж дуустал хэрэгжинэ гэж тайлбарлажээ.

Монгол Улс “муу улс” болсон учраас биш, харин АНУ-ын дотоод цагаачлалын бодлого чангарах үеэр эрсдэлтэйд тооцогдсон бүлэгт орсноор энэ жагсаалтад багтсан байна.
Жагсаалтад ДНБ-ын ангиллаар дунд ба доод орлоготой, буурай хөгжилтэй улсууд багтжээ.

АНУ цагаачлалын виз (ногоон карт)-ийн боловсруулалтыг түр зогсоосон улсуудын жагсаалт:
Афганистан
Албани
Алжир
Антигуа ба Барбуда
Армени
Азербайжан
Багамын арлууд
Бангладеш
Барбадос
Беларусь
Белиз
Бутан
Босни
Бразил
Камбож
Камерун
Кабо-Верде
Колумби
БН Конго (Ардчилсан Конго)
Куба
Доминика
Египет
Эритрей
Этиоп
Фижи
Гамби
Гүрж
Гана
Гренада
Гватемал
Гвиней
Гаити
Иран
Ирак
Зааны ясан эрэг (Кот-д’Ивуар)
Ямайка
Йордан
Казахстан
Косово
Кувейт
Кыргызстан
Лаос
Ливан
Либери
Ливи
Хойд Македон
Молдова
Монгол
Монтенегро
Марокко
Мьянмар
Непал
Никарагуа
Нигери
Пакистан
Бүгд Найрамдах Конго Улс
ОХУ (Орос)
Руанда
Сент-Китс ба Невис
Сент-Люсиа
Сент-Винсент ба Гренадин
Сенегал
Сьерра-Леоне
Сомали
Өмнөд Судан
Судан
Сири
Танзани
Тайланд
Того
Тунис
Уганда
Уругвай
Узбекистан
Йемен багтжээ. #zeregmn

5 thoughts on “ЯАГААД МОНГОЛ УЛС АНУ-ЫН НОГООН КАРТНЫ ТҮР ХОРИГТ БАГТСАН БЭ?

  1. References:

    The meadows racetrack and casino https://en.asg.to/bridgePage.html?url=mitsui-shopping-park.com%2Flalaport%2Fiwata%2Fredirect.html%3Furl%3Dhttps%3A%2F%2Fde.trustpilot.com%2Freview%2Fowowear.de%2F

  2. Her değişim sürecinde nedense hep teknik detaylara boğuluyoruz. Bizim ysgrup projelerinde edindiğimiz en büyük tecrübe, insan faktörünü ilk sıraya koymadığınızda o planların kağıt üstünde kalması oldu. [uzshgklcvftdxfxbpi]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *