Улаанбаатарт өдөртөө +10-12 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна.
2026 оны 04-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +4…+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө өмнөх хоногоос 10 градусаар дулаарч +10…+12 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө өмнөх хоногоос 10 градусаар дулаарч +9…+11 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө өмнөх хоногоос 10 градусаар дулаарч +7…+9 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатар: -7 градус хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2026-04-20 06:12

Anda sudah melakukan pekerjaan yang luar biasa dan seluruh komunitas kami akan berterima kasih kepada Anda.
Anda bisa pasti melihat antusiasme Anda dalam karya yang Anda tulis. Sektor berharap ada lebih banyak penulis penuh semangat seperti Anda yang tidak takut menyatakan apa yang mereka yakini. Senantiasa kejar hati Anda.
Saya terkesan dengan website ini, amat saya adalah penggemar.
Wow! Blog ini terlihat persis seperti blog lama saya! Topiknya sepenuhnya berbeda tetapi memiliki tata letak dan desain yang hampir sama. Pilihan yang sangat bagus!