Улаанбаатарт +15 градус дулаан байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар  хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +9…+14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООРҮүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +10…+12 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: 8 градус дулаан, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2 thoughts on “Улаанбаатарт +15 градус дулаан байна

  1. Saya menemukan blog Anda di Google dan memeriksa beberapa posting awal Anda. Teruskan pekerjaan yang sangat baik ini. Saya baru saja menambahkan RSS feed Anda ke pembaca berita MSN saya. Menantikan untuk membaca lebih banyak dari Anda nanti!

  2. Saya sungguh ingin menulis pesan singkat untuk mengucapkan terima kasih Anda atas semua tips luar biasa yang Anda tuliskan di situs ini.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *