Улаанбаатарт 16-18 градус дулаан байна

Read Time:59 Second

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно.

 

2026 оны 04-р сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

    Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +12…+17 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +22…+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс +7 градусаар дулаарч +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс +8 градусаар дулаарч +14…+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс +8 градусаар дулаарч +14…+16 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: -2 градус хүйтэн, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “Улаанбаатарт 16-18 градус дулаан байна

  1. Тодорхой хэлбэрээр бичих тал өндөр нагийг мэдээж байна. Уус нуурын хотгоронд бороо орно гэсэн үгээр ирэх зуг нь хуваандаа тулахаа шивж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *