Орос-Украины дайны галыг зогсоох боломжуудын талаар АНУ, ОХУ-ын талууд Кремльд зөвлөлджээ

Ням гаригийн орой Москва хотноо Кремлийн Ордонд АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч С.Виткофф, Жаред Кушнер нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, Орос-Украины дайны галыг зогсоох гарц боломжуудын талаар зөвлөлдлөө.

Тэдний уулзалт яриа 3 цаг гаруй үргэлжилсэн бөгөөд АНУ-аас ирсэн төлөөлөгчид АНУ-ын талын тодорхой саналуудын танилцууллаа.
ОХУ-ын зүгээс чухам ямар саналтай байсан талаар Кремлийн хэвлэлийн алба одоогоор мэдээлээгүй боловч цаашид талууд холбоотой байж, яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тогтжээ.
АНУ-ын элч төлөөлөгчид уулзалтын дараа Москва хотоос Польшийн нутгийг зорин нисчээ. Тэд Даваа гаригт Украины нийслэл Киев хотод очиж Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзаж ярилцах товтой байна.