Барцадтай салбарын “Гологдсон хүүхэн”

Read Time:2 Minute, 39 Second

Энэ Засгийн газраас хамгийн ихээр шүүмжлүүлж байгаа сайд бол Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн. Сайдаар томилсон шийдвэр гарахтай зэрэгцэн эхлүүлсэн шүүмжлэл өнөө хэр хүчээ алдрахгүй явсаар байгаасаа харахад сүүлийн жилүүдэд ил хаягдсан энэ салбарт ч ирэх жилүүдэд гэгээ үзэхгүй нь ойлгомжтой болж харагдаж байгаа.

Нөгөө талаар шинэхэн сайдыг албан тушаалд шунадаг, төрийн албыг цалгардуулж мэдэх, боловсрол нимгэн хэмээн үзэгсэд салбараас хальж байгаагаасаа үзэхэд энэ Засгийн газрын хамгийн ихээр суудал нь ганхсан сайдаар тодруулж болохоор. Учир нь аливаа салбарын хариуцах яам нь тухайн салбарын бодлого боловсруулагч, цаг үеийн зууч байж шинэчлэлийг хөрвүүлж, хөрсөнд байршуулах ёстой. Харин боловсорч дуусдаггүй, Боловсролын яамны хувьд  үе үеийн сайд нар нь салбартаа таалагддаггүй, шинэчилж биш нурааж хаядаг, энэ хэрээр боловсрол нь тэг зааж, өдрөөс өдөрт доройтсоор буй нь хаана ч нуугдахгүй үнэн юм. Өнгөрсөн хугацаанд гэхэд л дөрвөн жилийн хугацаанд дөрвөн сайдын нүүр харж, нурууг үдсэн Боловсролын яаманд  дорноговийн Ж.Батсуурь, өвгөн эрдэмтэн Г.Чулуунбаатар, барцад ихтэй Ц.Цогзолмаа, архангайн Ё.Баатарбилэг … аль нь ч салбартаа тэнцээгүй, сайд нар байсан, нуух юм байхгүй.

Хамгийн барцадтай сайдын үед төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон нь Үндэсний аудитын газраас сөрөг үнэлгээ авч, өрөөндөө муужирч, ажлаа хүлээлгэн өгсөн ч өвөр зуурын тэмцэлээ багш нарынх болгож хүрээг өргөсгөж, барцадтай сайдаа бараан зүүнгүй нүдсээр буулгаж хаяад 30 жил хаяаг нь манасан салбартай орж ирсэн Л.Цэдэвсүрэн өнөөдөр салбарын сайдын үйлийг өөрийн биеэр үүрч дэнжигнэж яваа нь ёстой л хувь заяаны тохуурхал гэлтэй.

Түүний хувьд одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаярыг Соёлын сайд байхад нь анх туслахаар ажилд орсноор энэ яаманд хөл тавьсан гэдэг. Гучин жил энэ салбарт, ганцхан яамандаа ажилласан түүний энэ үйлдэл нь мерит зарчмын үүднээс авч үзвэл онц сайн үзүүлэлт. Харин өнөө цагт бол үнэхээр уршигтай үйлдэл гэж хэлж болно. Хаа газар даргад таалагдсан албан хаагч төрийн албанд машид хурдан дээшээ дэвшдэг зарчмаар ирсэн сайдаа угтаж, эргээд буцахад нь үдэж бууриа сахиж суусаар ээлж нь ирж “эрхэм бялуу хүртсэн” бүтээхээс илүү эрх баригч нам, эсвэл албанд томилсон даргын даллагаар ажиллах “утсан хүүхэлдэйн” үүрэгтэй.

Үүнээс өөрөөр харагдаж чадахгүй ийм нэгэн сайд өнөөдөр Монгол Улсын Боловсролын салбарт шинэчлэл хийж, бодлого тодорхойлохоор орж ирсэн ч босгоор даваагүй шахам байхдаа гаргаса алдаагаараа баалуулсаар өнөөдрийг хүрэв. Монголын боловсролын салбарын доройтол, сурах бичгийн алдаа мадаг, завхралыг орчин цагийн суудлын бөглөөс болсон олон жил ажилласанаараа түрий барьсан түшмэлүүд өөрчлөхгүй нь ойлгомжтой шиг олонд чичлүүлж харагдсан суудал хэврэг шинэхэн сайд ч шинэчилж чадах нь юу л бол.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн нь 1985 онд нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургууль, 1987-1993 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн Хуулийн факультет, 1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, 2003 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль, 2006 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль /магистр/-т суралцаж төгссөн, эрхзүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин, 1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах, 1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, 1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн, 2000-2004 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга, 2004-2016 онд БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2017-2020 онд БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байжээ.

Д.Пүрэв

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
60%
4 Star
0%
3 Star
20%
2 Star
20%
1 Star
0%

3,214 thoughts on “Барцадтай салбарын “Гологдсон хүүхэн”

  1. Adult Flirt Finder is your best dating app for finding that special someone.
    Our mobile platform allows you to connect with interesting people and have fun with fun and flirty conversations wherever you go.
    With Adult Flirt Finder, you can take control of your dating life and discover your perfect match you’ve been looking for.
    Join our flirt finder today and begin your journey to a satisfying connection that can last a lifetime.

  2. FlirtFinder Join opens doors to a vibrant online dating world. Embrace the possibilities of digital romance and find compatible matches in a user-friendly environment.
    Creating an engaging profile on [url=https://freeflir-online.com/]FlirtFinder Dating Site[/url] is a breeze. Upload appealing photos, craft a captivating bio, and initiate meaningful conversations. This platform offers a secure and exciting way to find love online. Join FlirtFinder Join today and take the first step toward a digital romance adventure.