Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Эрдэнэбат, Б.Болор, Э.Шижир, Ц.Нанзаддорж, Н.Батбаяр, О.Орхон, Д.Сугар, Ц.Пүрэвтүвшин, Н.Золжаргал нарын 20 хүнийг 2023 оны 11 сарын 21-ний өдөр зарласан СБД-ийн ЭХ-ийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дууджээ

Мэдээлэл – Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголд оруулж ирэхдээ мөнгө угаах замаар эрх мэдэл албан тушаалын бүлэглэл бий болгосон байж болзошгүй хэрэг, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээ, Хөтөл цемент шохойн үйлдвэрийн хувьчлал, Төмөртэйн ордоос Болд төмөр Ерөө гол компанийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замын ачиж буулгах терминалын албан ёсны үнэлгээг тогтоогоогүй. Улмаар концессын ангилал өөрчилж 40 тэрбумаар барьсан төмөр замаа улсад 112 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 600 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь Монгол Улсын эдийн засагт онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн үзэж Д.Эрдэнэбилэг нарын 20 этгээдэд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэнээр 2020 оны тавдугаар сараас нийтдээ гурван удаа шүүхээр хэлэлцэгдсэн. Шүүхээр хэлцэгдэж гарсан шийдвэрүүд дараах байдлаар гарч байжээ. \Эх сурвалж shuukh.mn\
2020.05.22- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалжсан. Шүүгч Д.Дарьсүрэн татгалзсанаар шүүх хурал хойшлов.
2020.08 сарын 27- СБДүүргийн ЭХ-ийн анхан шатны шүүх. Шүүгч Дарьсүрэн ахалсан энэхүү шүүх хурлаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг нийтийн албан томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж , 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
2021.01.19
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Д.Очмандах
“…Шүүгдэгч Д.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж тус тус шийтгэсүгэй.” гэснийг “…Шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 27,000,000 /хорин долоон сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, арван гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 13,000,000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчилж,
2021.06.30
Шүүгч Ч.Хосбаяр даргалав. Энэ хэргийн гэрчүүдийн болон баримтуудаар Эрдэнэбилэг, Сайханбилэг, Элбэгдорж нарыг холбогдуулах шаардлагатай байна. Мөн хохирлын тооцоог нарийн тодорхой гаргах хэрэгтэй байгаа тул анхан шатны шүүх рүү буцаав.
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 764 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 96 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Э , Б.Б , Б.М , Л.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Д.Г , Н.З нарт авсан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Д.Д ад авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүгдэгч Д.Э-н өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Л.Данзанноров, Н.Ариунболд, шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч Ц.Амар, хохирогч Б.Г-н өмгөөлөгч С.Одгариг, хохирогч Г.Э-н өмгөөлөгч Д.Амгалан нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Эрдэнэбилэг \Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга\, яллагдагч Д.Доржханд \ Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга\, яллагдагч Б.Минжбадам \Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын албаны дарга\, яллагдагч Д.Ганбат \Зам тээврийн хөгжлийн сайд асан\, яллагдагч Л.Санжаадорж \Ялгуусан ХХК-ийн захирал\, яллагдагч Б.Болор \Сангийн сайд асан, Монгол-Оросын хамтарсан хөрөнгө оруулалттай Ерөнхий боловсролын 3-р сургуулийн захирал\, Г.Ганзориг \, Э.Шижир \Кью Си Эс компанийн гүйцэтгэх захирал\, Ц.Нанзаддорж \Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн\, Н.Батбаяр \Эдийн засгийн сайд асан\, О.Орхон \Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал\, Д.Сугар \Төрийн өмчийн хорооны дарга асан\, Ц.Пүрэвтүвшин \ Монголиан Коппер Корпорейшн ХХК-ийн захирал\, Н.Золжаргал \Монгол банкны ерөнхийлөгч асан\, Д.Батжавхлан \Дархан төмөрлөгийн гүйцэтгэх захирал асан\ болон яллагдагч Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Энхтунгалаг, Ч.Энхболд, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК зэрэг нэр бүхий 2 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1741000360244 дугаартай 322 хавтас хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсанаа мэдэгдсэн байдаг. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2023 оны 11 сарын 21-ний өдөр зарлажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *