Б.Баясгалан:”Хүнээ хүүр болгож овоолж байгаад дээр нь гарч зогсоод төр тунхаглаж байгаа балмад үзэл санаатай, баларлаг агуулгаар өнөөгийн Монгол улсаа дэлхийд сурталчилсанд энэ улсын залуу иргэний хувьд харамсаж бас ичиж байна”

Read Time:2 Minute, 10 Second

“Тамгагүй төр” биднийг үнэхээр л тамгагүй төр дор амьдарч буйг тайзан дээрээсээ биш тайзныхаа дороос, театрынхаа гадуур нотолж харуулж байгаад л би вээр эмзэглэж байгаа билээ. Түүнээс тайзан дээрээ ямар зэрлэг үсчээн дэглэж, явроопын хямсгар үзэгчдийн нүдийг бүлтийлгэсэн нь маньд хамаа алга.

Нэгт, Херо гуай телевизийн урлагт хичнээн ч мундаг найруулагч байж болно. Гэхдээ театрт бол “Тамгагүй төр”-өөр дебьютээ хийж байгаа шинэков шүү дээ. Шинэковын анхны жүжгийг Лондонгийн Колизей театрын тайз хүртэл нь шидэж өгсөн хүн нь түүний төрсөн дүү, МУ-ын ерөнхий сайд Оюун-Эрдэнэ болой. Өөр ямар ч найруулагч, ямар ч агуу жүжиг, ямар ч агуу найруулгаар тавиад төр тэрийг нь Колизейн тайз хүртэл төсвийн мөнгөөрөө сумлахгүй гэдгийг 100 илүү түүхтэй манай театрын урлагийн түүх гэрчилнэ биз ээ. Дабль стандарт гэдгийг дабльдсан жишиг энэ буюу.

Хоёрт, яагаад Баатар биш төр энэ жүжгийг тэр хүртэл нь явуулсан гэж итгэлтэй хэлээд байгаагийн нотолгоо нь Телеграфт гарсан “Oh no, he can’t…” гарчигтай шүүмж дээр тов тодорхой байна билээ. “Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан арга хэмжээний хүрээнд энэ жүжиг тавигдаж байгаа…” гээд. Хоёр орны дипломат харилцаа, түүхэн ой, тэмдэглэлт үйл явдал, төр засгийн түвшний харилцан ойлголцлын хүрээнд энэ жүжиг тэнд очсон болохоос цэвэр арилжааны талаасаа, цэвэр урлагийн таашаалаар энэ жүжиг тэнд тавигдсангүй л дээ. Нэгэнт засаг энэ ажлын зохион байгуулагч нь юм бол тэнд очсон 70 жүжигчин, зуун хүн, тэр жүжиг, тэр төслийн бүх зардлыг энэ хэдэн уулын дунд угаартаж үхэх гээд суугаа ядарсан түмэн зүтгэж олсон татварын мөнгөөрөө төлж байгаа. Ах дүү хоёр бие биеийнхээ эгог чиний, миний хөлсөөр сэвж чадаж байна. Нээрээ л “Өө, үгүй ээ. Тэгж болохгүй ш дээ.”

Гуравт, хүнээ хүүр болгож овоолж байгаад дээр нь гарч зогсоод төр тунхаглаж байгаа балмад үзэл санаатай, баларлаг агуулгаар өнөөгийн Монгол улсаа дэлхийд сурталчилсанд энэ улсын залуу иргэний хувьд харамсаж бас ичиж байн. Б.Лхагвасүрэн гуайн жүжгийг Х.Баттулгын үзэл санаагаар оруулж, Баатарын найруулгаар дэглэж, Оюун-Эрдэнийн мөнгөөр угаачхаар нэг иймэрхүү отог овгийн байгууллын үеийн сэтгэлгээтэй, орчин үеийн үзэгчид хамраа чимхэхээс аргагүй балмад үзэл санаа нэвт ханхалсан холион бантан болж хувирч уу гэж бодмоор. Ийм үзэл санааг төрийн мөнгөөр сэнсэртэл нь хөгжүүлж, хүмүүсийн тархийг хөөсөртөл нь угааж байгаагийн цаад санаархал нь урлагтай огт хамаагүй эрх ашигтай уяатай байх вий гэж Монголд зуу зуун удаа тоглогдоод байхаас нь эхлээд л хардаж байснаа нуух юун.

Дөрөвт, Баатар гуай Лондонгоос ирэхдээ Колизейн театрын кассаар хүүлсэн билетийн мөнгө гэж хэд хичнээн фаунд стерлинг үзүүлж, төрийн мөнгө цөлмөсөн булхиагаа нуух юм бол доо. Урлаг улс төржөөд ирэхээрээ л үзэл суртлын сурталчилгаа, мөнгө угаалт хоёрын аль нэг нь, эсвэл хоёулаа явж байдгийг гадарлахын хувиар хэлж байна.

Тавд, за тэгээд Oh no, he can’t шүү дээ.

Happy
Happy
7 %
Sad
Sad
7 %
Excited
Excited
14 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
64 %
Surprise
Surprise
7 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

2 thoughts on “Б.Баясгалан:”Хүнээ хүүр болгож овоолж байгаад дээр нь гарч зогсоод төр тунхаглаж байгаа балмад үзэл санаатай, баларлаг агуулгаар өнөөгийн Монгол улсаа дэлхийд сурталчилсанд энэ улсын залуу иргэний хувьд харамсаж бас ичиж байна”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *