Засгийн газраас тендэрт оролцохыг хязгаарлаж ” хар жагсаалтанд” орсон 61 компанийг зарлав
Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаас 61 компанийн тендэрт оролцохыг хязгаарлан “хар жагсаалт”-нд оруулсныг сангийн сайд зарласан.
Эдгээрт, Дарханы замын тендерийг будлиантуулсан гэгдэх “Чайна гео инженеринг корпораци”,
хувцас үйдвэрлэгч “Урбан брэнд”,
нийслэлд цас цэвэрлэх “ногоон” машин шахсан “Батсээр”,
КОВИД-19 цар тахлын үеэр Эрүүл мэндийн яаманы тавилга нийлүүлсэн “Хашхан” зэрэг компаниуд “хар жагсаалт”-д нэмж багтжээ.
Энэ мэтээр төрөөс зарласан тендерт шалгарсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй. Мөн тендерт шалгарахын тулд илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий улсын байцаагч тогтоосон зэрэг хууль зөрчсөн, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан асуудал зөндөө бий. Эдгээр компаниуд Төрийн худалдан авах ажиллагааны хууль зөрчижээ.
Засгийн газраас энэ жил хууль зөрчсөн 107 компанийг “хар жасгаалт”-д оруулахаар хяналт шалгалт хийж байна. Барилга угсралт, засвар, зам, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуудаг 61 компаниудыг хар жагсаалтанд оруулжээ. Өөр нэг ноцтой зүйл анзаарагдсан нь төрөөс зарласан тендер удаа шалгарч санхүүжилт авч байжээ.
Мөн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг баталсан. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад 2024 онд шинээр 692 төсөл, арга хэмжээ тусгагдаад буй.
Засгийн газрын “хар жасгаалт”-д шинээр багтсан 61 компанийн нэрстэй танилц

“Хар жагсаалт”-тай бүтнээр нь танилцахыг хүвэл Худалдан авах ажиллагааны газрын https://www.tender.gov.mn/mn/bidder/blacklist?supplierName=undefined&page=1 сайтаас харна уу
