Авто замын арчлалт, засварыг хийх зээлийн хэлэлцээр 370 орчим тэрбум төгрөгийг УИХ-аар батлав

Read Time:46 Second

УИХ 45 гишүүний ирцтэйгээр санал хураалт явуулж “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг 91.1 хувийн саналтайгаар батлав.

Уг зээлийн зарцуулалтын талаарх мэдээлэл:

Төслийн хүрээнд нийслэл хотыг баруун бүс, зүүн бүс болон хойд бүс нутагтай холбосон улсын чанартай авто замын сүлжээн дэх нийт 361 км хатуу хучилттай авто зам, 8 байршил дахь нийт 1,205 метр урт төмөр бетон гүүрийг шинэчлэн сайжруулах, “Нутгийн зам” төслийн хүрээнд хэрэгжих зарим сумыг авто замаар холбох ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Улаанбаатар-Арвайхээр, Арвайхээр-Баянхонгор, Хархорин-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Чойбалсан, Булган-Мөрөн чиглэлийн замын хэсгүүд болон тус чиглэл дагуух Хэрлэн, Орхон, Тамир, Гичгэнэ, Хануй, Бэлх, Лүн, Түргэн зэрэг голын төмөр бетон гүүрнүүдийн ажил төсөлд зарцуулагдах юм байна.

Төслийг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 100 сая ам.доллар, Олон улсын хөгжлийн ассоциацаас олгох 7.3 сая Зээлжих тусгай эрх буюу нийт 110 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх аж.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “Авто замын арчлалт, засварыг хийх зээлийн хэлэлцээр 370 орчим тэрбум төгрөгийг УИХ-аар батлав

  1. Aw, this was an exceptionally good post. Taking the time and actual effort to produce a top notch article… but what can I say… I hesitate a whole lot and never seem to get nearly anything done.
    https://englishmax.ru/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *