Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо хур орох тул үер усны аюулаас болгоомжилно уу
Маргааш буюу 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим, газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэх тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгаан, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иймд:
-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
-Баталгаат зам, гүүрээр зорчих,
-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,
-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.
http://nema.gov.mn/post/156749

References:
Royal casino http://www.google.com.sg/url?q=https://de.trustpilot.com/review/truehustlerz.de
References:
Abuking Casino Bonus Bitcoin Casino Deutschland
References:
Downtown grand hotel and casino öffnungszeiten Flappy Casino Bewertung
References:
Hollywood casino ohio http://www.google.ms/url?q=https://depts.washington.edu/fulab/fulab-wiki/api.php?action=https://de.trustpilot.com/review/owowear.de/url?q=https://depts.washington.edu/fulab/fulab-wiki/api.php?action=https://de.trustpilot.com/review/owowear.de