
Зуны адаг сарын шинийн нэгэн, цагаагчин хонь өдөр
Аргын тооллын 2024-07-06
Бямба гараг, Билгийн тооллын Зуны адаг сарын шинийн 1, Санчир гараг, зуны адаг цагаагчин хонь сарын 3 хөх мэнгэтэй, огторгуй суудалтай, үл тохирохын барилдлагатай, өглөгч охин одтой, цагаагчин хонь өдөр. Бага халуун эхлэх улирал 22:54 цагт эхлэнэ.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:00-20:54
-Өдрийн сайн цаг нь бар (03.40-05.40 ), туулай (05.40-07.40), могой (09.40-11.40), бич (15.40-17.40), нохой (19.40-21.40), гахай (21.40-23.40) болой.
-Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас ахар болно.
-Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
– Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй.
-Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу
tipobet porn