Залуу ээж аавууд хүүхдээ цэцэрлэгт өгөх бэлтгэлд анхаарах зүйл

Read Time:1 Minute, 10 Second

Хүүхдээ цэцэрлэгт бэлтгэхэд юу анхаарах вэ?

Хүүхдээ анх удаа цэцэрлэгт өгөх гэж буй бол энэ чухал “үйл явдалд” бэлтгэх хэрэгтэй. Хүүхдийн цэцэрлэгт дасах хугацаа хэдхэн долоо хоногоос хэдэн сар хүртэл өөр өөр байдаг.

Гэхдээ зохих бэлтгэл хийвэл энэ хугацаа богино, хүүхдэд арай хялбар байх болно:

 Нэр болоод насыг нь хэлүүлж сургах
 Богино цагаар хүүхдээ хэн нэгэнд үлдээж сургах. Ингэснээр хүүхэд ээж, аав эргээд заавал намайг авахаар ирдэг гэдгийг ойлгоно.
 Хүүхдээ аль болох үеийнхэнтэй нь тоглуулах, хамт байлгах. Хүүхдүүдтэй харилцах, тоглоомоороо ээлжилж тоглох, хүүхдээс юмаа харамлахгүй байх, бусдад туслах зэргийг хэлж ярьж ойлгуулан сургах
 Цэцэрлэг гэж юу болох, тэнд “хэн, хэзээ, юу хийдгийг” сайтар тайлбарлаж ойлгуулах, цэцэрлэгийн тухай ном унших, түүх ярих, шүлэг уншиж дуу дуулж өгч байх. Айх зүйлгүй гэдгийг хүүхэд ухамсарласан байх ёстой.
 Цэцэрлэгт хүргэж өгөөд гарахдаа хийх “баяртай”-г хамтдаа бэлтгэх. “Ээж нь чамайг өглөө хүргэж өгөөд 2-уулаа бие биенээ хацар дээрээ ингэж үнсээд (хүү бол high-five хийж болно) чи ангидаа орно” гэж одооноос “сургуулилалт” хийх. Эсвэл нэг хацрыг нь үнсээд нөгөөг нь ээж нь орой авахдаа үнсэж байх болно гэх мэт. Тэврэлдэж бас болно. Энэ “баяртай” нь аль болох богинохон байвал зохилтой.
 Цэцэрлэгт өдөрт хэд хэдэн “хичээл” орох тул өдөрт хүүхэддээ 15 минут ном, үлгэр уншиж анхаарлыг нь төвлөрүүлж сургах. Ингэж уншиж өгөх нь тэдний сонсох чадварыг ихээхэн сайжруулдаг.
 Суулгаж сургах. Үүний тулд нүдийг нь аниулж суулгаад янз бүрийн дуу авиа хаанаас, хэнээс гарч буйг асууж болно.

via Zint clinic

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
50%
4 Star
50%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

4 thoughts on “Залуу ээж аавууд хүүхдээ цэцэрлэгт өгөх бэлтгэлд анхаарах зүйл

  1. Can I simply just say what a relief to discover an individual who truly understands what they’re
    talking about online. You definitely know how to bring a problem
    to light and make it important. More and more people really need to look at this and understand this
    side of the story. I can’t believe you aren’t more popular given that you most certainly possess the gift.

    my homepage :: nordvpn coupons inspiresensation

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *