БНСУ-ын тамирчидтай зураг авахуулсан Хойд Солонгосын тамирчдыг шийтгэжээ

Read Time:1 Minute, 29 Second

БНСУ-ын ширээний теннисний холимог хосын төрлийн тамирчид Им Жон Хун, Шин Ю Бин нарын Парисын Зуны Олимпын наадмын үеэр Хойд Солонгосын ширээний теннисний тамирчид болох Ким Кум Ён, Ри Жон Шик нартай ялалтын индэр дээр авахуулсан сэлфи өнгөрсөн сард олны анхаарлыг татсан билээ. Нийгмийн сүлжээнд тархсан уг сэлфи зураг олон зуун мянган лайк авч, Олимпын наадмын түүхэн дэх шилдэг мөчүүдийн нэг болсон юм.

Хойд Солонгосын мэдээ мэдээлэл нийтэлдэг Daily NK сайтад бичсэнээр Олимпын наадамд оролцсон Хойд Солонгосын тамирчид болон дасгалжуулагчид “үзэл суртлын шалгалт”-нд хамрагджээ. Олимпын наадам болохоос өмнө Хойд Солонгосын эрх баригчид тамирчдадаа Өмнөд Солонгосын болон бусад орны тамирчидтай харьцахгүй байхыг анхааруулдаг ба уг анхааруулгыг тамирчид ямар нэг байдлаар зөрчсөн тохиолдолд шийтгүүлдэг тухай Daily NK онцолжээ.

Ширээний теннисны холимог хосын төрөлд мөнгөн медаль хүртсэн Ри Жон Шик, Ким Кум Ён нар Пхеньяны “номер нэг дайсан” БНСУ-ын тамирчидтай инээмсэглэн зураг авахуулснаасаа болж Хойд Солонгосын эрх баригчдын анхааралд өртсөн ба Олимпод оролцсон Хойд Солонгосын бусад тамирчдын хамт нэг сарын турш үргэлжлэх “үзэл суртлын шалгалт”-нд хамрагджээ.

Korea Times сонинд бичсэнээр олон улсын тэмцээн уралдаанд оролцоод эх орондоо ирсэн Хойд Солонгосын тамирчид 3 үе шат бүхий “үзэл суртлын шалгалт”-нд хамрагддаг ба уг шалгалтын эцсийн шатанд тамирчид өөрийн багийн тамирчдын болон өөрийн гаргасан үйлдэлд дүн шинжилгээ хийж, шүүмжлэх ёстой аж. Уг шалгалтын үеэр тамирчид хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшсэнээ баталж чадсанаар “улс төрийн болон захиргааны шийтгэл”-ээс зайлсхийж чаддаг гэжээ.

Хүний эрхийн хамгаалах Human Rights Watch байгууллагын мэдээлсэнээр энэ удаагийн Олимпын наадмаар медаль хүртээгүй тамирчдыг Хойд Солонгосын эрх баригчид Олимпод муу оролцсон гэсэн шалтгаанаар мөн шийтгэжээ.

Жишээ нь 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцох эрхээ авч чадаагүй Хойд Солонгосын тамирчдыг Пхеньяны үзэл суртлаас урвасан хэмээн 6 цагийн турш залхаан цээрлүүлж, багийн дасгалжуулагчийг барилгын талбайд албадан ажиллуулж байсан тухай Daily NK онцолжээ.

Эх сурвалж: The Guardian

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
93%
4 Star
4%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
4%

59 thoughts on “БНСУ-ын тамирчидтай зураг авахуулсан Хойд Солонгосын тамирчдыг шийтгэжээ

  1. An outstanding share! I’ve just forwarded this onto a friend who hhad been conducting a litftle homework
    on this. And he in fact bought me dinner because I found it for him…

    lol. So alliw me to reword this…. Thank YOU for the meal!!
    But yeah, thanks for spending time tto discuss this issue herte
    on yopur site. https://glassi-info.blogspot.com/2025/08/deposits-and-withdrawals-methods-in.html

  2. An outstanding share! I’ve jus forwarded this onto
    a friend who had been conductiing a little homework on this.
    And he in fact bought me dinner because I found it for him…
    lol. So allow me to reword this…. Thank YOU for thee
    meal!! But yeah, thanks for spending time to discuss this issue here
    on your site. https://glassi-info.blogspot.com/2025/08/deposits-and-withdrawals-methods-in.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *