Жадраны Жамухынх байж магадгүй шарил айлын амбаарт картонон хайрцганд хэвтэж байна
…1981 онд нийслэлийн орчимд Сонгино хайрханы Дадарт уулнаас олдсон Жадраны Гүр хан Жамухынх байж магадгүй шарил өдгөө кардонон хайрцагт иймэрхүү контейнерт хадгалагддаг юм байна . Хашааны буланд, манай сайчууд бол ар өврөөр нь ороод сарьчихаж ч мэдэхээр.
Анх алтан бүстэй дайчны шарил олдоход л тэр үед амьд сэрүүн байсан эрдэмтэн мэргэд “Жамухын шарил мөн”, “Жамух цэцний шарил олджээ, эргэлзэх хэрэггүй” гэж байж. Гэсэн ч алтан бүс нь эрдэнэсийн санд ороод эзнийх нь шарил иймэрхүү хувь тавиланг хүртэж.
Манай тэр үед бараг амьдарч байгаад ирсэнчүүд “Мөн ч юм уу биш ч юм уу, нэг зуйгуул алтан бүстэй дээрэмчин л биз” гэх байх л даа.
Тэгвэл өнөөдөр их хаанаа нэхэн дуурсгадаг ганц сурвалж “Монголын нууц товчоо”-д Жамуха цэцэн, Чингис хаан хоёр алтан бүс солилцсныг баттай дурьдсан буй.
Бод доо манайхаас өөр, жишээ нь казакууд 13-р зууны үеийн алтан бүстэй дайчны шарил олвол яах байсан бол?
Огт эргэлзэхгүйгээр гавлын яснаас нь дүрийг нь сэргээгээд хөшөө босгож сүртэй барилга байгууламж байгуулсан шигээ “Хаан Тэмүжиний анд Жамуха цэцний хүндэтгэлийн цогцолбор”-оороо түүхээ дархалж, аялал жуучлалаа хөгжүүлж байгаа.
Ёстой Ванга шиг хэлсэн ч болно.
Гэтэл манайд, магадгүй Чингис хааны үеийн байлдан дагуулагч хүчирхэг их гүрний удам хойчис өнөөгийн Монголчуудаа гэдгийг нотлох томоохон сурвалж баримт ийн хөсөрт хэвтэж байх ч гэж.
Яаж ч бодсон бүснээсээ хүн нь үнэтэй байдаггүй юм уу???
Өвөг дээдсийнхээ шарилыг алимны хайрцагт хийж тавьчихаад алтан бүсийг нь тусгай хамгаалалтад авчихдаг улс манайхаас өөр байдаг уу???
Яршиг арай дээр аваад явчихаж чадахаар нь түүхээ Казакстандаа өгвөл таарна.
Average Rating