Шуурхай#Дональд Трампын “Трамп” зочид буудалын гадна автомашин дэлбэрчээ
Лас-Вегас хотын Невада дахь “Трамп” зочид буудлын гадна лхагва гарагт автомашины дэлбэрэлт болжээ.
Лас-Вегасын Цагдаагийн газраас зочид буудлын цамхагийн орцонд болсон галыг шалгаж байгаагаа мэдэгдэв. Мөн олон нийтэд тухайн бүсэд ойртохгүй байхыг анхааруулжээ.
Албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр, Tesla-ийн Subertruck машины жолооч машины зогсоолын хэсэг рүү ормогц тээврийн хэрэгсэл дэлбэрсэн байна. Жолооч нас барсан бөгөөд одоогоор энэ ослын цорын ганц хохирогч бололтой.
Шинжээчид дэлбэрэлтийн шалтгааныг олохоор судалж буй бөгөөд тээврийн хэрэгсэлд доголдол гарсан уу эсвэл гадны нөлөөтэй юу гэдгийг тодорхойлоогүй байна.
“Трамп Интернэшнл” Зочид Буудал нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай холбоотой тул байнгын аюул заналхийлэлд өртөж, хамгаалалт өндөр байдаг.
Дональд Трампын хүү Эрик Трамп ослын талаар нийгмийн сүлжээнд:
“Өнөөдөр Лас-Вегас дахь Трампын зочид буудлын хашаанд цахилгаан автомашины гал гарсан гэж мэдээлэгдсэн. Манай зочид болон ажилтнуудын аюулгүй байдал бидний тэргүүнд тавигддаг. Лас-Вегасын Гал түймрийн алба болон хууль сахиулах байгууллагын шуурхай, мэргэжлийн хариу арга хэмжээнд чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэжээ.
Noodlemagazine I’m often to blogging and i really appreciate your content. The article has actually peaks my interest. I’m going to bookmark your web site and maintain checking for brand spanking new information.
Noodlemagazine I’m often to blogging and i really appreciate your content. The article has actually peaks my interest. I’m going to bookmark your web site and maintain checking for brand spanking new information.