
Энэ жил Цагаан сарын шинийн 1-ний өдөр байхгүй, Гуравдугаар сарын 01-нд буюу шинийн 2-нд цагаална
Ирэх могой жилийн шинийн нэгэн буюу Цагаан сарын баяр хэзээ болох талаар Монголын Бурхны шашны төв- Гандантэгчэнлин хийд:
“Гуравдугаар сарын 1-ний өдөр буюу шинийн 2-нд болно гээд, шинийн нэгний өдөр тасарсан. Харин хоёрдугаар сарын 28-нд битүүний өдөр тохионо.
“Монгол Улс газар зүйн байрлалаар сарны харьяалалд байх тул өдөр хоног тасардаг учиртай. Хятад, Энэтхэг зэрэг орон бол нарны харьяалалд багтдаг учраас өдөр тасрах, нэмэгдэх ойлголт байхгүй. Тиймээс, манайхаас дандаа түрүүлж хаврын баяраа тэмдэглэдэг нь ийм учиртай.
Тэгвэл сар хурдан гүйдэлтэй үед өдөр тасардаг. Жишээлбэл, шинийн нэгний сар дараа өдөр лүүгээ хурдан гүйгээд, шинийн хоёрны сар гарч болдог.
Хоногийг 24 цагаар тооцдог. Гэтэл сар хурдан гүйдэлтэй үедээ 20 цагт туулдаг гэсэн үг. Цаана нь дөрвөн цаг үлдэж байгаа биз. Эдгээр цагийн үлдэгдлүүд хураагдаж явсаар бүтэн нэг сар болж байгаа юм. Тиймээс энэ өвөл илүү сартай гэв.
Энэ жил яагаад шинийн 1-н тасарсан болон цагаан сарын баярыг тэмдэглэхтэй холбоотой мэдээллийг Монголын Бурхны шашны төв-Гандантэгчэнлин хийдийн зүгээс ирэх долоо хоногт нэгдсэн мэдээлэл өгнө ” гэлээ.
Цагаан сарын баяраар буюу гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд бүх нийтээр амрах ажээ.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын...
Улаанбаатар-Арвайхээрийн замд том оврын автобус, түргэний тэргэтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ
Орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, түргэний машин жолооч, эмч, зорчигдынхоо хамт 6 хүн нас барсан тухай мэдээлсэн....
Дорнод аймгийн Булган суманд иргэд хог шатааснаас гал алдаж 7500 га газар түймэрт өртжээ
Он гарсаар анхны ой, хээрийн түймэр Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул 3 дугаар баг "Үүдийн жаран" гэдэг газар өчигдөр /2025.03.06/...
Өнөөдрөөс төрийн өмчит музей үнэ төлбөргүй иргэдэд үйлчилнэ
"Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ 2025 оны 3 дугаар сарын 7-13-ны өдрүүдэд болно. “Музейн нээлттэй өдрүүд”-ээр уламжлал ёсоор төрийн болон...
Х.Нямбаатар: Нийтийн тээврийн салбарын инженер, техникийн ажилчдын цалинг нэмэгдүүлж, жигдрүүлнэ
Х.Нямбаатар: Нийтийн тээврийн салбарын инженер, техникийн ажилчдын цалинг нэмэгдүүлж, жигдрүүлнэ Сар шинийн өдрүүдэд буюу гуравдугаар сарын 1-4-ний өдрүүдэд өдөрт 949...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар 2025 оны 03 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд...
Average Rating