Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн 2023 онд техникийн асуудлаас болж нислэг хойшлогдсон тохиолдлын ихэнх тохиолдол Jeju Air-т бүртгэгдсэн байна

Jeju Air-ийн нислэг нэмэгдсэнээр  техникийн саатал ихссэнийг тогтожээ
Эх сурвалж: MBN

Jeju Air өмнө нь нисэх онгоцны засвар үйлчилгээний дутагдал ослын шалтгаан биш гэж тодорхой хэлж байсан.

Гэвч 2023 онд техникийн асуудлаас болж нислэг хойшлогдсон тохиолдлын тоо хамгийн их нь Jeju Air-т бүртгэгдсэн байна
Нислэгийн тоог эрс нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор техникийн ажилтнуудын ачаалал ихэссэн боловч энэ нь үнэхээр асуудал байгаагүй эсэхийг ослын шалгалтын хороо нарийвчлан шалгах шаардлагатай буй ажээ.

Muan нисэх буудалд гарсан ослын өдөр Jeju Air компанийн зүгээс хэт их нислэг үйлдсэн болон техникийн үйлчилгээ хангалтгүй байсан гэх мэдээллийг үгүйсгэсэн юм.

Тус компани нислэгийн хуваарийн дагуу нисэх онгоцны засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж байсан гэж мэдэгдэв.

Jeju Air-ийн Төлөөлөгч Сон Гёнхун:
“Бид нисэх онгоцны техникийн дутагдалтай холбоотой асуудал байхгүй гэж үзэж байна. Нислэгүүдийн хувьд хэт их ачаалалтай байсан гэж хэлэх боломжгүй. Нислэгийн хуваарийн дагуу засвар үйлчилгээг цаг тухайд нь гүйцэтгэж байсан.”

Гэвч Солонгосын Зам, тээврийн яамны мэдээллээс үзвэл, Jeju Air нь 2023 онд техникийн асуудлаас үүдэлтэй нислэг хойшлогдох тохиолдол эрс ихэссэн байна.

Цар тахлын үеэр хоёр оронтой тоонд багтаж байсан техникийн саатлын тоо 2023 онд 943 тохиолдолд хүрчээ.

Korean Air 2023 онд Jeju Air-аас 1.5 дахин олон нислэг үйлдсэн боловч техникийн саатлын тоо Jeju Air-аас бага байжээ.

Jeju Air-ийн нислэгийн нийт хугацаа цар тахлын үед сард дунджаар 200 цаг байсан бол 2023 онд 412 цагт хүрч нэмэгдсэн нь техникийн асуудал нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Осолдсон нисэх онгоц сүүлийн 48 цагийн дотор 8 нисэх буудалд 13 удаа нислэг үйлдсэн байсан нь олны анхаарлыг татаж байна.

 

One thought on “Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн 2023 онд техникийн асуудлаас болж нислэг хойшлогдсон тохиолдлын ихэнх тохиолдол Jeju Air-т бүртгэгдсэн байна

  1. Вывод из запоя на дому в Сочи подходит пациентам, у которых нет признаков острого психоза, тяжелого отравления, судорог, потери сознания и других состояний, требующих немедленной госпитализации. Врач нарколог приезжает по адресу, проводит обследование, уточняет, сколько дней длится запой, какие препараты человек принимал, есть ли хронические болезни, аллергии, ограничения по здоровью и документы, подтверждающие прошлое лечение.
    Изучить вопрос глубже – вывод из запоя клиника

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *