Парис Хилтон Лос-Анжелэсийн түймэрт нэрвэгдэгсдэд 100 мянган доллар өгнө
Дэлхийн тансаг зэрэглэлийн “Хилтон” зочид буудлын өв залгамжлагч, загвар өмсөгч ПАРИС ХИЛТОН Лос-Анжелсийн түймрийн гамшигт харамсаж буйгаа илэрхийлэн сошиал хуудсандаа:
💔 Миний сэтгэл Лос Анжелес хотод болсон аймшигт түймэрт өртсөн бүх хүмүүстэй хамт байна. Би Малибу дахь гэрээ алдсан ч надаас ч илүү их хохирол амссан олон гэр бүлд санаа зовж байна.
Тэдний гэр, үнэ цэнэтэй дурсгалт зүйлс, хайртай хамт олон, тогтвортой амьдрал бүгд сүйрсэн🙏.
Ээж хүний хувьд хүүхдүүдээ аюулгүй орчинд байлгах, өвдөлт, айдас ямар байдгийг төсөөлж чадахгүй байна. Тиймээс би өөрийн 11:11 “Media Impact” ашгийн бус байгууллагаараа дамжуулан бага насны хүүхэдтэй нүүлгэн шилжүүлэгдсэн гэр бүлүүдийг дэмжих санг үүсгэн байгуулж байна.
Би хувиасаа 100,000 доллар хандивлаж, нэмэлтээр цугларсан мөнгөнөөс 100,000 доллар хүртэл нэмэлт хандив хийх болно. Би бусдыг надтай хамт хандив өргөж, дэмжлэг үзүүлэхийг уриалж байна!
Бидний хамтын хандив бага насны хүүхэдтэй гэр бүлүүд болон тэдний тэжээвэр амьтдад дараах байдлаар туслах болно: 💼 @coreresponse байгууллагаар дамжуулан гэр бүлүүдэд мөнгөн тусламж үзүүлэх
🏨 Бяцхан хүүхдүүдтэй гэр бүлүүдэд богино хугацааны орон байр, зочид буудлын байр санал болгох
🛍️ Нүүлгэн шилжүүлэх төвүүдэд зайлшгүй шаардлагатай зүйлсийг цуглуулах зэрэг болно гэжээ.

This is a topic which is close to my heart… Thank you! Where are your contact details though?