Осолдсон онгоцонд дэлхийн аварга уран гулгагч хосууд явжээ

Уржигдар АНУ-ын American Airlines-ийн онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн ослын улмаас онгоц гол руу унаж бүхэлдээ сүйрсэн.

Уг осолд дэлхийн аварга уран гулгагчид амиа алджээ.

Онгоцонд Бостон хотын Уран Гулгалтын нийт 14 уран гулгагч тамирчин байжээ.

Тэдний дунд өсвөр насны уран гулгагчид Жинна Хан, Спенсер Лэйн болон тэдний ээжүүд, мөн 1994 оны хосын дэлхийн аваргууд Евгения Шишкова, Вадим Наумов нар байсан байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *