АНУ, Хятадын бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг огцом өсгөсөн энэ үед тус улсын экспорт түүхэн дээд түвшинд хүрчээ

Трампын засаг захиргаанаас  Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татвар огцом нэмэгдсэн энэ үед БНХАУ-ын экспорт түүхэн дээд түвшиндээ хүрчээ.

Оны эхний хоёр сард экспортын нийт үнийн дүн нь 2.3 хувиар өсөж 540 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Харин импорт 8.4 хувиар буурснаар төлбөрийн тэнцэл нь бараг 171 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Гадаад худалдаагаар дэлхийд тэргүүлэгч тус улс Д.Трампын тарифын дарамтыг одоогоор хэрхэн тэсвэрлэж буйг дээрх тоонууд харуулж байна.

АНУ-ын зүгээс II сарын 4-нд Хятадын бараг бүх бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулсан бол өнгөрсөн долоо хоногт үүнийгээ 20 хувьд хүргэж өсгөсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *