Starbucks 50 сая долларын торгууль хүлээв

Read Time:1 Minute, 3 Second

🔴 Starbucks 50 сая долларын торгууль хүлээжээ.

АНУ-ын Калифорниа мужийн нэгэн хэрэглэгч Starbucks-ын кофе шопоор үйлчлүүлж байхад нь халуун ундаа дээр нь асгарч, хүнд түлэгдэл авсны улмаас 50 сая ам.долларын нөхөн төлбөр авахаар болжээ.

2020 оны 2-р сарын 8-нд Майкл Гарсиа нэртэй үйлчлүүлэгч Starbucks-ын drive-through-ээр дамжуулан venti-хэмжээтэй халуун ундаа захиалсан байна. Гэвч бариста нэг ундааг тавиурт нь бат бэх суулгаагүйгээс болж, тэрээр авч явах үедээ дээрээ асгаж, хүнд түлэгдэл авч, арьс нөхөх мэс засал зэрэг олон удаагийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон аж.

Гарсиа Starbucks-ыг хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангаагүй гэж шүүхэд өгсөн бөгөөд Лос Анжелесийн шүүхийн тангарагтны шүүгчид түүний талд шийдвэр гаргав.

Зарим тангарагтнууд Starbucks-ын төлөх нөхөн төлбөрийг 125 сая ам.доллар байлгахыг хүссэн ч, эцсийн дүнд 50 сая ам.доллар олгохоор тогтжээ.

Starbucks-ын хариу байр суурь
Starbucks компани энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд давж заалдана гэдгээ мэдэгдэв. Тэд үйлчлүүлэгч өөрөө болгоомжгүй байсан нь энэ осолд нөлөөлсөн гэж маргаж байгаа аж.

Компани шүүхийн өмнө 3 сая ам.долларын анхны нөхөн төлбөрийн санал тавьсан ба, хожим 30 сая ам.доллар санал болгожээ. Гэвч Гарсиа энэ нөхцөлийг зөвхөн Starbucks уучлалт гуйж, аюулгүй байдлын стандартаа сайжруулсан тохиолдолд хүлээн зөвшөөрөхөө мэдэгдсэн ч, компани татгалзсан байна.

Starbucks одоогоор ямар нэгэн  нэмэлт тайлбар өгөөгүй байна.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *