Наурызын баярын түрүү бөх автомашины шагналтай

Гуравдугаар сарын 22-ны Бямба гарагт 13:00 цагт Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны түүхт 100 жилийн ой, Наурызын баярт зориулсан Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно.

Тус барилдааны түрүү бөх автомашин, үзүүр бөх 4 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардах бол үзэгчдийн дундаас гурван супер азтан тодрох аж.

Барилдах бөхчүүдийг гуравдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *