Өмнөд Солонгосын далайд 1 тонн кокаиныг тээвэрлэж явсан гадаадын хөлөг онгоцыг илрүүлэн саатуулжээ

Read Time:1 Minute, 0 Second

Өмнөд Солонгосын гаалийн алба болон Эргийн хамгаалалтын алба лхагва гарагт тус улсын зүүн эрэгт зогсож байсан гадаадын хөлөг онгоцноос ойролцоогоор 1 тонн кокаин хураан авчээ.

Донхын бүс нутгийн Эргийн хамгаалалтын газар болон Сөүлийн бүсийн гаалийн алба нь АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI)-оос өгсөн мэдээллийн дагуу тус онгоцыг шалгахаар 90 орчим ажилтныг илгээсэн байна.

FBI-ийн мэдээлснээр, мансууруулах бодис тээвэрлэж болзошгүй 32,000 тоннын даацтай ачааны хөлөг онгоц тухайн өдөр Солонгосын улсад  нэвтрэх гэж байсан аж.

Энэхүү Норвегийн далбаатай хөлөг онгоц Мексикээс гарч, Эквадор, Панам, Хятад зэрэг улсаар дамжин Солонгост ирсэн гэж үзэж байна.

Шалгалтын явцад хөлөг онгоцноос 20 кг жинтэй 50 хайрцаг кокаин нууж тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Хураан авсан мансууруулах бодисын зах зээлийн үнэ ойролцоогоор 500 тэрбум вон буюу 341.7 сая ам.доллар бөгөөд энэ нь 2 сая орчим тун болохыг мэргэжилтнүүд тооцоолжээ.

Өмнөд Солонгосын Гаалийн албаны

мэдээлснээр, энэ нь улсын хэмжээнд илэрсэн хамгийн их жинтэй хар тамхины хэргүүдийн нэг болж байна.

Одоогоор эрх баригчид хөлгийн ахмад болон багийн гишүүдийг байцааж, мансууруулах бодисын гарал үүсэл болон эцсийн очих газрыг тогтоохоор ажиллаж байна. Мөн FBI болон АНУ-ын Дотоод аюулгүй байдлын мөрдөн байцаах албатай (HSI) хамтран олон улсын хар тамхины сүлжээтэй холбоотой эсэхийг шалгах мөрдөн байцаалтыг өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
100 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

3 thoughts on “Өмнөд Солонгосын далайд 1 тонн кокаиныг тээвэрлэж явсан гадаадын хөлөг онгоцыг илрүүлэн саатуулжээ

  1. Thanx for the effort, keep up the good work Great work, I am going to start a small Blog Engine course work using your site I hope you enjoy blogging with the popular BlogEngine.net.Thethoughts you express are really awesome. Hope you will right some more posts.

  2. I conceive this site has some real good info for everyone. “As we grow oldthe beauty steals inward.” by Ralph Waldo Emerson.

  3. I have been exploring for a bit for any high-quality articles or blog posts in this kind of space . Exploring in Yahoo I finally stumbled upon this web site. Reading this information So i am glad to convey that I’ve a very just right uncanny feeling I came upon just what I needed. I so much undoubtedly will make sure to do not fail to remember this website and provides it a glance regularly.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *