Ерөнхийлөгч Д.Трамп импортын бараанд нэмэлт татвар тогтоох зарлиг гаргав

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп шинээр тогтоож буй импортын татварын талаар мэдэгдэл хийлээ.
АНУ-ын Худалдааны Яамнаас саяхан гаргасан АНУ-ын гадаад худалдааны тарифын өнөөгийн нөхцөл байдлын тайланд тулгуурлан Ерөнхийлөгч Д.Трамп бусад улс орнуудын импортын бараанд нэмэлт татвар тогтоох зарлиг гаргажээ
Түүний мэдэгдсэнээс үзвэл АНУ-тай худалдаа хийж буй бүхий л орнуудын, үүний дотор Их Британи улсын импортын бараанд 10 хувийн нэмэгдэл татвар, Европын Холбооны улс орнуудын импортын бараанд 20 хувийн, Энэтхэгийн бараанд 26 хувийн, БНХАУ-ын импортын бараанд 34 хувийн, Вьетнамын бараанд 46 хувийн гэх мэт ялгавартай нэмэлт татвар тогтоож байгааг тэрээр мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *