Допингийн эсрэг үндэсний төвөөс допинг хэрэглэсэн бөхчүүдийг зарлажээ

Read Time:55 Second

2025.04.03

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 376 дугаар тогтоолоор баталсан Допингийн Эсрэг Үндэсний Дүрмийн дагуу үндэсний бөхийн тамирчдаас допингийн хяналтын зорилгоор тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээнд биологийн сорьц цуглуулан авч Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн итгэмжлэгдсэн ХБНГУ, БНСУ, Швейцарь улсын лабораторт хүргүүлэн шинжлүүлэв.

Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага нь допингийн шинжилгээний үр дүн, зөрчил, авсан арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх үүрэгтэй тул мэдээллэж байна. Үүнд:
⁃ Шинжилгээний үр дүн
⁃ Допингийн зөрчил гаргасан тамирчин болон холбогдох этгээдийн мэдээлэл
⁃ Илэрсэн хориглосон бодис, хориотой арга
⁃ Тухайн тамирчинд оноосон шийтгэл болон түр түдгэлзүүлэлт хийсэн талаар

Допингийн шинжилгээнд зөрчил илэрсэн тамирчдад дүрмийн дагуу дараах эрхийг ханган ажиллаж байна:
• Лабораторийн шинжилгээний хуудас, А сорьцын баримт бичгийн багцыг нэмэлтээр авах
• В сорьцыг шинжлүүлэх
• Тайлбар өгөх
• Допингийн Эсрэг Үндэсний Дүрмийн хүрээнд хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх

Монгол Улсад допингийн эсрэг олон улсын жишигт нийцсэн хяналт, шалгалтыг хэрэгжүүлж, үндэсний бөхийн нэр хүндийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна.

Допингийн эсрэг хяналт, үр дүнгийн талаарх мэдээллийг олон нийтэд тухай бүрд нь хүргэн ажиллах болно.

Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

4 thoughts on “Допингийн эсрэг үндэсний төвөөс допинг хэрэглэсэн бөхчүүдийг зарлажээ

  1. I?¦ve read some just right stuff here. Certainly worth bookmarking for revisiting. I surprise how a lot effort you put to create one of these magnificent informative site.

  2. Hmm it looks like your blog ate my first comment (it was extremely long) so I guess I’ll just sum it up what I submitted and say, I’m thoroughly enjoying your blog. I too am an aspiring blog writer but I’m still new to everything. Do you have any recommendations for rookie blog writers? I’d certainly appreciate it.

  3. I like the helpful info you supply for your articles. I’ll bookmark your weblog and test again right here frequently. I am reasonably sure I’ll be informed many new stuff proper here! Best of luck for the next!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *