Солонгосын супер од G-DRAGON-ы Филлипинд тоглох концерт зарлагджээ

Филипиний Applewood Philippines албан ёсоор K-pop уран бүтээлч G-Dragon-ы “Ubermensch” тоглолтын тасалбарын мэдээллийг зарлалаа. Тоглолт 5-р сарын 17-нд Philippine Arena-д болно.

G-Dragon гэж хэн бэ?

G-Dragon (жинхэнэ нэр нь Kwon Ji-yong, төрсөн огноо: 1988 оны 8-р сарын 18) нь Өмнөд Солонгосын нэрт K-pop уран бүтээлч, продюсер, реппер, дуучин бөгөөд BIGBANG хамтлагийн ахлагч гэдгээрээ дэлхийд алдаршсан супер од болжээ

Түүнийг K-pop урлагийн загвар, хөгжим, соёлын тренд бүтээгч гэж үздэг. Тэр зөвхөн дуучин биш, мөн дууны үг, хөгжим бичдэг, цомгийн продюсер хийдэг олон талт авьяастай уран бүтээлч юм.

Тэрээр Nike, BWB-тэй өндөр үнээр гэрээтэй мөн Chanel-ийн загварын албан ёсны элч болжээ. Мөн Peaceminusone шинэ брэндтэй ч өндөр үнээр гэрээ хийжээ.

Түүний нийт хөрөнгө нь 2024 оны байдлаар ойролцоогоор $35 сая ам.доллар болжээ.

Мөн Сөүлийн хамгийн үнэтэй дүүрэгт тансаг хаус, студи, үл хөдлөх хөрөнгөтэй юм.

4 thoughts on “Солонгосын супер од G-DRAGON-ы Филлипинд тоглох концерт зарлагджээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *