NASA-ийн сансарын нисгэгч Солонгос гаралтай Жонни Ким Оросын нисгэгч нартай сансарт хамт нислээ

Read Time:1 Minute, 5 Second

NASA-гийн сансрын нисгэгч Солонгос-Америк гаралтай Жонни Ким болон Оросын 2 нисгэгч Казакстаны Байконураас хийх анхны аялалдаа мягмар гарагт нисчээ.

Оросын “Союз MS-27” хөлөгт суусан пуужин Байконурын сансрын буудлаас Америкийн Зуны Цагийн хуваарийн дагуу өглөөний 1:47 цагт хөөрсөн гэж NASA-гийн шууд дамжуулалтаар мэдээлжээ.

NASA-гийн нисгэгч Жонни Ким, Сергей Рыжиков, Алексей Зубрицкий нарыг тээвэрлэсэн Оросын “Союз MS-27” хөлөг Казахстан дахь Оросоос түрээслэн ашиглаж буй Байконурын сансрын буудлаас ОУСС руу хөөрсөн байна.

Энэ нь 2017 онд NASA-гийн нисгэгчээр сонгогдсоноос хойших Кимийн анхны ОУСС-тай холбоотой албан ёсны нислэг юм.

Тэрбээр ОУСС дээр ойролцоогоор найман сар ажилласны дараа 12-р сард дэлхийд буцаж ирэх төлөвтэй байгаа бөгөөд энэ хугацаанд шинжлэх ухаан, технологийн судалгаа болон туршилт хийж ажиллах юм.

Жонни Ким нь 1984 онд Лос Анжелест Солонгосын цагаач гэр бүлд төрсөн 41 настай. Тэрбээр тэнгисийн цэргийн офицер, эмч мэргэжилтэй хүн юм. Тэрбээр сансрын нисгэгч болохоор хоёр жилийн бэлтгэл сургуулилт хийсэн бөгөөд үүнд ОУСС-ын системүүдийн техникийн болон үйл ажиллагааны сургалт, хөлгийн гадна ажиллах ажиллагаа, T-38 нисэх онгоцны сургалт гэх мэт зүйлс багтжээ.

NASA-гийн мэдээлснээр, 2020 онд Ким Хьюстон дахь Нислэгийн Удирдлагын Төвд “Capsule Communicator” буюу харилцаа холбооны офицероор ажиллаж, “Artemis” хөтөлбөр болон судалгаа, хайгуулын салбарт дэмжлэг үзүүлж эхэлсэн гэжээ.

Yonhab news

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

3 thoughts on “NASA-ийн сансарын нисгэгч Солонгос гаралтай Жонни Ким Оросын нисгэгч нартай сансарт хамт нислээ

  1. I got what you mean , thankyou for posting.Woh I am lucky to find this website through google. “Money is the most egalitarian force in society. It confers power on whoever holds it.” by Roger Starr.

  2. Hi my loved one! I wish to say that this article is awesome, nice written and include approximately all significant infos. I’d like to look extra posts like this .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *