БНХАУ-ын Xiaomi компанийн цахилгаан автомашин осолдож бүх зорчигч нь нас барсан хэргийн дараа SUV загварыг худалдаанд гаргахаа хойшлуулжээ

БНХАУ-д Xiaomi-ийн цахилгаан автомашин осолдож, зорчигчид нь бүгд нас барсан. Ослын дараа тус компани SUV ангиллын анхны автомашиныхаа худалдаанд гаргах товыг хойшлуулахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал цахилгаан хөдөлгүүрт “YU7” загвараа ирэх VI эсвэл VIII сард гаргахаар төлөвлөөд байснаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсныг ойрын эх сурвалж мэдээлсэн байна.

III сарын 29-нд Аньхуй мужид Xiaomi SU7 загварын суудлын автомашин хурдны зам дээр осолдож, зорчиж явсан гурван эмэгтэй амиа алдсан хэргийг цагдаагийн алба хаагчид шалгаж байгаа аж. Тухайн үед автомат жолоодлогын горимд тохируулсан байсан автомашин замын бетон хашлага мөргөж, тэр даруй шатсан байна.

Уг осол нь Xiaomi компанийн 10 тэрбум ам.доллароор үнэлэгдэх цахилгаан автомашины төслийг хүнд байдалд оруулжээ. Компани одоогоор цахилгаан автомашины ганцхан загвар гаргаад байгаа бөгөөд SUV ангилалд тэлснээр BYD, Tesla зэрэг компанитай өрсөлдөх хөшүүрэгтэй болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *