Доналд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон 100 өдөрт гаргасан шийдвэрүүд:
2025 онд Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараахь 100 өдөрт өргөн хүрээтэй маргаантай, бодлого шийдвэрүүдийг гаргасан билээ.
Эдгээрээс тоймловол:
1. Цагаачлал ба хил хамгаалалт
Трампын засаг захиргаа хуль бус цагаачидтай бүрэн тэмцэж, хил дээрх хууль бус цагаачдыг нэвтрүүлэхийг зогсоов.
Гэмт хэрэгт холбогдсон цагаачдыг заавал саатуулж нутаг буцуулав.
Гуантаномагийн цэргийн баазад 30 мянга гаруй хууль бус цагаачдыг саатуулах төв барьсан ч санхүүгийн болон хууль эрх зүйн хүндрэлтэй тулгарав.
2. Эдийн засаг ба худалдааны бодлого
Хятадын бараанд 145 %-ийн татвар ноогдуулж, хариуд нь Хятад улс 125%-ийн тариф АНУ-д тогтоосон нь “худалдааны дайн”ыг үүсгэж хариуд нь АНУ-д хөрөнгийн зах зээлийн уналт эхлэв.
“Америк хүнийг ажлуул, америкт үйлдвэрлэ” уриан дор бүх импортод 10 %-ийн татвар ноогдуулсан нь инфляц болон хэрэглэгчдийн зардалд нөлөөлөв.
3. Засгийн газрын бүтцийн өөрчлөлт
Засгийн газрын үр ашигтай байдлын хэлтэс буюу DOGE-ийг байгуулж, тэрбумтан Илон Маск удирдан, 280 мянган холбооны ажилтныг цомхотгон, 150 тэрбум долларын хэмнэлт хийсэн гэж мэдэгджээ.
Засгийн газраас Боловсролын яам, USAID зэрэг байгууллагуудыг татан буулгаж санхүүжилтийг царцаасан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарчээ.
4. Гадаад бодлого
Оросын Крым дэхь эрхийг хүлээн зөвшөөрч, Украйнд үзүүлж байсан зэвсэг, тагнуулын ажиллагаагаа зогсоосон нь олон улсын шүүмжлэлд өртжээ.
Мөн АНУ, Израйлыг дэмжиж, Палестины эсрэг цэргийн ажиллагаанд оролцсон нь 2000 гаруй хүний амь насыг хохирооход хүргэсэн гэж мэдээлэв
5. Уучлал ба улс төрийн шийдвэрүүд
2021 онд болсон “Капитол”ын үймээний 1500 оролцогчийг өршөөж, 2 бүлгийн удирдагчдыг уучилсан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулжээ. Мөн “SILK ROAD” нэртэй хар захын эзэн Росс Ульбрихтийг өршөөсөн нь маргаан дагуулсан.
Ийнхүү Д.Трампын 2 дахь бүрэн эрхийн 100 хоног өргөн хүрээтэй, хурц шийдвэрүүдээр дүүрэн байлаа.
Түүнийг дэмжигчид эдгээрийг “Америкийг дахин агуу болгох” алхам гэж үзэж байгаа бол шүмжлэгчид олон улсын харилцаа, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байна.
Source: AFP news орчуулав
Average Rating