Лабубу хэмээх бяцхан мангасын тухай, түүний тоглоомын зах зээлийн халууралын тухай

Read Time:1 Minute, 13 Second

Labubu гэж юу вэ?
Хятадын Pop Mart компанийн зөөлөн тоглоом нь сошиал сүлжээнд од болоод байгаа ч шүдээ ярзайлгасан энэ жижигхэн мангасууд нэг шөнийн дотор алдартай болоогүй юм.
Анх арван жилийн өмнө гарч ирсэн Labubu нь одоо л тоглоомын зах зээлд өөрийн байр суурийг эзэлж эхлэв.

Зураач уран бүтээлч Kasing Lung Labubu-г анх 2015 онд Хойд Европын домгоос сэдэвлэсэн зурагт номонд анх шовх чих, хурц шүдтэй дүрээр гаргаж байжээ.

2019 онд Lung зураач нь тоглоомын сонирхогчид болон нөлөөлөгчдөд зориулан Pop Mart компанитай Labubu-гийн жижиг баримал борлуулах гэрээ хийжээ.
2023 онд Pop Mart Labubu-г түлхүүрийн оосортой зөөлөн тоглоом болгон худалдаалж эхэлсний дараа л эдгээр шүдээ ярзайлгасан мангас шиг амьтад гэнэт хаа сайгүй гарч иржээ.
Rihanna, Kim Kardashian, NBA-ын од Dillon Brooks хүртэл энэхүү тоглоомыг эд зүйлдээ зүүжээ.
Blackpink хамтлагийн дуучин Lisa өөрийн 100 сая гаруй Instagram болон TikTok дагагчиддаа Labubu-тай зургаа оруулсан нь Labubu-гийн халуурал, “синдром”-ийн эрин үе эхлэв.

TikTok дээр #Labubu гэсэн 1.4 сая бичлэг буй бөгөөд шүтэн бишрэгчид Labubu-г задлаж буй бичлэг, тэдгээрээс санаа авсан хувцасны загвар, мөн cosplay хийж буй бичлэгүүд нийтлэж байна.

Labubu-гийн фэнүүд нь уг тоглоомыг гар цүнх, үүргэвч, бүс,  машины толь салондоо өлгөж чимэглэл болгон хэрэглэдэг болжээ.

Labubu Pop Mart-д асар их ашиг авчирсан бөгөөд 2024 онд компанийн орлого нь хоёр дахин өсч 13.04 тэрбум юань буюу 1.81 тэрбум ам.доллар болжээ. Зөөлөн тоглоомын орлого 2024 онд 1200 %-иар өсч, нийт орлогынх нь 22%-ийг эзэлсэн байна.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *